mongolia telecom companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. ·...

43
ÌÎÍÃÎËÛÍ ÖÀÕÈËÃÀÀÍ ÕÎËÁÎÎ ÕÊ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

Upload: others

Post on 19-Nov-2020

14 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

ÌÎÍÃÎËÛÍÖÀÕÈËÃÀÀÍÕÎËÁÎÎ ÕÊ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙНЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ

2020

ÑÓÓÐÈÍ ÓÒÀÑÍÛ

ßÐÈÀÍÛ ÁÀÃÖ

ÈÍÒÅÐÍÝÒ, ÑÓÓÐÈÍ ÓÒÀÑ

ÕÎÑÎËÑÎÍ ÁÀÃÖ

, ,

Page 2: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Хүндэтгэсэн,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.АЛТАН-ОЧИР

Эрхэм хувьцаа эзэмшигчид та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье!

Та бүхэндээ компанийнхаа 2019 оны үйл ажиллагааны гол үр дүн, 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилтуудыг танилцуулж байгаадаа таатай байна.

Монгол улсын харилцаа холбооны салбарын ууган компани Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн хамт олон бид 2021 онд тохиох компанийнхаа 100 жилийн ойг угтан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан хөгжүүлж, техник технологийн шинэчлэлийг тасралтгүй хийн, технологийн дэвшлийг хэрэглэгчиддээ мэдрүүлэхээр ажиллаж байна.

2019 онд шилэн кабель, GPON сүлжээний өргөтгөлийг үргэлжлүүлэн хийж, тоон телевизийн үйлчилгээг шинээр 4 аймгийн төв, 4 суманд нэвтрүүлэн, төлбөр тооцооны ухаалаг нэгдсэн системийг бүрэн ажиллагаанд орууллаа. ХХЗХ-ноос LTE технологийн утасгүй интернэтийн үйлчилгээ хүргэх тусгай зөвшөөрөл авснаар шинэ дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдээд байна.

Төлбөр тооцооны нэгдсэн системийг ухаалаг, уян хатан шийдэлтэй болгосноор суурин утасны дагалдах ярианы минуттай багц, суурин утас, интернэтийн хосолсон багцыг хэрэглэгчиддээ хүргээд байгаа бөгөөд утас, интернэт, телевизийн олон сувгийн үйлчилгээг нэгтгэсэн гурвалсан үйлчилгээний багцыг нэвтрүүлэхэд бэлэн болсон.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 244 дүгээр тогтоолын дагуу Төрийн суурин телефон холбооны 26хххх дугаарлалттай үйлчилгээг МЦХ ХК-ийн сүлжээнд шилжүүлэх ажлыг хийж, суурин утасны хэрэглэгчийн тоог 2,718-аар, Иргэний нисэхийн ерөнхий газрын 28хххх дугаарлалттай хэрэглэгчдийг өөрийн 7128хххх дугаарлалт руу шилжүүлэн холбосноор хэрэглэгчийн тоог 880 гаруй телефон цэгээр тус тус нэмэгдүүлсэн байна. Компанийн ашигт ажиллагааг сайжруулахад тогтмол анхаарч ажилласны үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн түвшин эерэг үзүүлэлттэй гарсан байна.

2020 онд борлуулалтын удирдлагыг сайжруулах, “Ажилтан бүр борлуулагч” байх соёлыг компанидаа төлөвшүүлэхэд анхаарч, суурин утас, интернэт, ОТТ үйлчилгээний гурвалсан багцыг зах зээлд нэвтрүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулан Rebranding хөтөлбөр хэрэгжүүлснээр компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэн ажиллана.

Бид 2021 онд тохиох компанийнхаа 100 жилийн ойг өндөр бүтээл, их амжилтаар угтахаар чармайн ажиллах болно.

Page 3: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ

2020ХУРЛЫН ТОВ:

ХАЯГ:

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН 11:00 ЦАГТ

Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 1, Төв шуудангийн байр, Монголын цахилгаан холбоо ХК-ийн хурлын танхим

2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДӨР

1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай

2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай

4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг батлах тухай6. Орон сууц хувьчлах тухай

Page 4: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 03

АГУУЛГА

Компанийн танилцуулга ...............................................................................................................................................4

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн ...........................................................................................................5

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол .....................................................................................................................7

2019 оны үйл ажиллагааны үр дүн ............................................................................................................................9

2019 оны санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүд ............................................................................................... 12

2019 оны санхүүгийн аудитын тайлан ................................................................................................................. 15

ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт ....................................................................................................................... 20

Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр ............................................................................................ 23

ТУЗ-ийн 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт .................................................. 24

Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдээлэл .......................................... 25

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийн төсөл ................................................................ 26

Хувьчлах орон сууц, ажилчдын тухай танилцуулга ........................................................................................... 27

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл ............................................................................ 34

Саналын хуудасны загвар ........................................................................................................................................ 38

Page 5: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

04 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

КОМПАНИЙН ТУХАЙ

Монголын цахилгаан холбоо ХК нь 1921 онд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэрээр эмхлэгдэн байгуулагдсан, 98 жилийн түүхтэй, Монгол Улсын харилцаа холбооны салбарын ууган компани юм.

Компани нь 1992 онд “Монголын Харилцаа Холбоо” (МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО) компани, 1995 онд “Монголын Цахилгаан Холбоо” хувьцаат компани болон байгуулагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж байсан, Монголын Хөрөнгийн Биржэд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани юм.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЭЦ

Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт хувьцааны 94.7 хувь буюу 24,499,287 ширхэг хувьцааг Монгол Улсын Засгийн газар, 5.3 хувь буюу 1,370,989 ширхэг хувьцааг Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд тус тус эзэмшиж байна.

Хувьцааны тоо

25,870,276

3,955Хувьцаа эзэмшигчид

5.3%

94.7%

Монгол Улсын Засгийн Газар

Бусад

Монголын цахилгаан холбоо ХК нь эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд Монгол улсын нийт нутаг дэвсгэрт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж ажилладаг.

Монголын цахилгаан холбоо ХК нь одоогоор Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймаг, 290 гаруй сум сууринд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт 771 ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

АЛСЫН ХАРАА

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өргөн сонголт бүхий үйлчилгээ үзүүлэгч, өрсөлдөх чадвараар салбартаа тэргүүлэгч компани байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Харилцаа бүрийг холбоно.

ҮНЭТ ЗҮЙЛС

ХЭРЭГЛЭГЧИЙН ДЭЭДЛЭЛ:• Бид хэрэглэгч бүрийг зочин мэт дээдэлнэ.• Бидний бүх ажил ямагт хэрэглэгчийн төлөө

байна.• Бид хэрэглэгчээ танин мэдэж, хэрэгцээ

шаардлагад нь өөриймсөг хандана.

ХАМТ ОЛОН:• Бид бэрхшээл саадыг хамтдаа туулж, амжилт

ялалтыг багаараа бүтээнэ.• Бид өргөн мэдлэг, өөдрөг үзэл, бүтээлч

хандлагыг эрхэмлэнэ.• Бид зорилго, итгэл, урам зоригтойгоор

ирээдүйг төлөвлөн бүтээнэ.

ХАРИУЦЛАГА:• Бид ажилдаа эзэн байж, хариуцлагаа

ухамсарладаг зарчимч байна.• Бид хариуцлагатай байдлыг бусдын итгэлийг

даах үндэс гэж үзнэ.• Бид бүх нийтийн үйлчилгээний үүрэг

хариуцлагаа эрхэмлэнэ.

БРЭНД НЭР: • Бид “Монголын цахилгаан холбоо” хэмээх

эрхэм алдрыг үргэлж дээдэлнэ.• Бид компанийнхаа нэр төрийн илэрхийлэл

гэдгээ үргэлж санана.• Бид хэрэглэгч, харилцагч, хамтрагчиддаа

компаниа үргэлж эерэгээр ойлгуулна.

УРИА ҮГ

“Холбоо хөгжлийн төлөө хамтдаа”

Page 6: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 05

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Хувьцаа эзэмшигчдийн хурлын эзгүйд компанийн бизнесийн үйл ажиллагааг удирдан явуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй, тэдгээрийн гуравны нэг (1/3) нь хараат бус гишүүд бөгөөд ердийн 6 гишүүн нь төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлдэг.

Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

Төлөөлөн удирдах зөвлөл нь Аудитын хороо, Цалин, урамшууллын хороо, Нэр дэвшүүлэх хороодтой үйл ажиллагаагаа явуулж байна.

ТУЗ-ИЙН ДАРГА ЕРДИЙН ГИШҮҮД

ХАРААТ БУС ГИШҮҮД

Ц.БАЯР-ЭРДЭНЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга

Ч.ЦЭВЭГДОРЖ

Үндэсний Статистикийн Хороо, Тамгын газрын дарга

Ж.ТАМИР

Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга

Г.ЭРДЭНЭБУЛГАН

ЗГ-ийн хэрэг эрхлэх газар, Хууль, эрхзүйн газар, Засгийн газрын референт

Д.АРИУНТУЯА

ХЗДХЯ, Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга

Л.БОЛОРМАА

Төрийн банк, Хүний нөөцийн газрын захирал

Ж.ЦОГТБАЯР

СЯ, СХЭУГ-ын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга

Т.ЛХАГВАСҮРЭН

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

Ц.НОРОВЖАМЦ

Интер аудит ХХК-ийн гэрээт аудитор

Page 7: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

06 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН

Төлөөлөн удирдах зөвлөл нь жил бүр хэлэлцэх асуудлаар ерөнхий төлөвлөгөө боловсруулан ажилладаг бөгөөд 2019 онд 5 хурал, 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 6 хурал, 21 асуудал хэлэлцэж, 16 тогтоол, 6 тэмдэглэл гарган хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хороодын хувьд Цалин, урамшууллын хороо 1 удаа, Аудитын хороо 2 удаа, Нэр дэвшүүлэх хороо нэг удаа тус тус хуралдаж санал, дүгнэлт боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан байна. Аудитын хороо 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөл болон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар танилцууллаа. Мөн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилаагүй үндэслэлээ Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд танилцуулсан байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны зардлын төсвийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас 98.64 сая төгрөг байхаар баталсан бөгөөд гүйцэтгэлээр 85.12 сая төгрөг буюу 86 хувийн гүйцэтгэлтэй, 13.52 сая төгрөг хэмнэсэн байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны зардлын гүйцэтгэл, төгрөгөөр

Зардлын төрөл Тоо Нэгж зардал Давтамж Нийт дүн Гүйцэтгэл Хувь Хэмнэлт

1. Цалин, холбоо, тээврийн зардал

1 ТУЗ-ийн гишүүний цалин 9 550,000 12 59,400,000 59,400,000 100% -

2 ТУЗ-ийн нарийн бичгийн дарга 1 350,000 12 4,200,000 3,496,400 83% 703,600

3 ТУЗ-ийн нарийн бичгийн даргын холбоо, тээврийн зардал

1 150,000 12 1,800,000 200,000 11% 1,600,000

Цалин, холбоо, тээврийн зардлын дүн 65,400,000 63,096,400 96% 2,303,600

2. Бичиг хэрэг, хурлын зардал

1 Бичиг хэрэг, хэвлэмэл материал, цай, кофены зардал

125,000 12 1,500,000 1,500,000 100% -

2 Хурал зохион байгуулах байрны түрээс 200,000 6 1,200,000 200,000 17% 1,000,000

3 Бусад зардал 115,000 6 690,000 478,091 69% 211,909

Бичиг хэрэг, хурлын зардлын дүн 3,390,000 2,178,091 64% 1,211,909

3. МТХХ-ны салбарын хурал, үзэсгэлэн, форумд оролцох, салбарын туршлага судлах, сургалтын зардал

1 Тээврийн зардал 18,000,000 9,756,600.00 54% 8,243,400

2 Зам хоног 1,600,000 3,914,531.00 245% (2,314,531)

3 Зочид буудал 10,250,000 6,174,000.00 60% 4,076,000

Томилолтын зардлын дүн 29,850,000 19,845,131 66% 10,004,869

Нийт дүн 98,640,000 85,119,622 86% 13,520,378

Page 8: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 07

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

160 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 16-ний өдөр № 1 Улаанбаатар хот

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлах тухай

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.4 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.7, 62.1.9, 62.1.13, 62.1.15 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоол, Монголын цахилгаан холбоо ХК-ийн дүрмийн 7.3, 7.4, 7.8.7, 7.8.7, 7.11 дэх заалтыг тус тус үндэслэн Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт Улаанбаатар хотод компанийн төв байрны хурлын зааланд зарлан хуралдуулсугай.

2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлсүгэй.2.1 Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах

зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай2.2 Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах

тухай2.3 Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг

батлах тухай2.4 Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай2.5 Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг батлах тухай2.6 Орон сууц хувьчлах тухай

3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байхаар тогтоосугай.

4. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах шийдвэр гарсантай холбогдуулан хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдэд хурлын зарыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс Монголын хөрөнгийн бирж ХК-ийн цахим хуудас, хоёроос доошгүй өдөр тутмын сонин, телевиз, радио болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, зарыг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр анх нийтэд мэдээлсэн хэлбэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтан мэдээлэхийг хурал зохион байгуулах комисст даалгасугай.

5. Ээлжит хурлын дэг, танилцах баримт бичгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталж, компанийн хувьцаа эзэмшигчдэд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 0900-1800 цагийн хооронд Монголын цахилгаан холбоо ХК-ийн байранд болон цахим хэлбэрээр танилцах боломжийг бүрдүүлж ажиллахыг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Цэцэгмаад даалгасугай.

6. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдээс санал авах “Саналын хуудас”-ын агуулгыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

7. Хувьцаа эзэмшигчдээс “Саналын хуудас”-ыг харьяалагдах брокерын компаниар нь дамжуулан хүлээн авах сүүлийн өдрийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10:30 цаг байхаар тогтсугай.

8. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг удирдах хурлын даргаар МЦХ ХК-ийн Стратеги төлөвлөлтийн газрын дарга Ч.Пүрэвсүрэнг томилсугай.

9. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комиссын даргаар Удирдлага хүний нөөцийн газрын дарга Д.Болдбаатар, гишүүдээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Цэцэгмаа, Дотоод аудит, шинжилгээ үнэлгээний албаны дарга Ж.Азбаяр нарыг, Тооллогын комиссын даргаар Дотоод аудит, шинжилгээ үнэлгээний албаны мэргэжилтэн Д.Ганцэцэг, гишүүдээр Удирдлага хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Б.Ариунгэрэл, Удирдлага хүний нөөцийн газрын хуулийн мэргэжилтэн О.Содбаяр нарыг тус тус томилсугай.

Page 9: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

08 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

10. Шинэ төрлийн коронавирусийн халдвар Монголд Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрүүдэд сунгаж, хувьцаа эзэмшигч компанийн хурлын зааланд биечлэн ирж хуралд оролцох боломжгүй тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагаас зөвлөмж, чиглэл авч хувьцаа эзэмшигчдийг цахим хэрэгсэл, онлайн орчинд орчин үеийн технологийг ашиглан хуралд оролцуулах боломжийг ханган ажиллахыг хурал зохион байгуулах комисс (Д.Болдбаатар)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ц.БАЯР-ЭРДЭНЭ

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 160 дугаар хурлын 1 дүгээр тогтоолын Хавсралт 1.

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ДЭГ

1. Хурлын ирцийг бүртгэх (Зохион байгуулах комисс) 11:00-11:302. Хурлын ирцийг мэдээлэх (Зохион байгуулах комисс) 5 минут 3. Хурлын дарга хурлыг нээх, хурлын дэгийг танилцуулах 10 минут

4.

Хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулах 70 минутКомпанийн 2019 оны жилийн тайлан танилцуулахКомпанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг танилцуулах Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг танилцуулахТУЗ-ийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг танилцуулахТөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулахТөлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийн төслийг танилцуулахХувьчлах орон сууцны тухай танилцуулах

5. Асуулт хариулт, санал 20 минут6. Санал хураалт 5 минут7. Хурлын завсарлага, тооллогын комисс санал хураалтын дүнг гаргах 15 минут8. Тооллогын комиссын тогтоолыг танилцуулах 10 минут9. Хурлаас гарах шийдвэр, тогтоолыг танилцуулах 10 минут10. Хурлыг хаах (Хурлын дарга) 5 минут

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК–ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТАНИЛЦУУЛАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

1. Компанийн 2019 оны жилийн тайлан 2. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан

дүгнэлт 3. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт4. ТУЗ-ийн Аудитын хорооны тайлан, санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлт5. Компанийн 2020 оны бизнес төлөвлөгөө6. ТУЗ-ийн 2020 оны зардлын төсвийн төсөл7. Хувьчлах орон сууцны мэдээлэл 8. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр 9. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийн мэдээлэл

Page 10: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 09

2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

Монголын цахилгаан холбоо ХК нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, борлуулалтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор салбар нэгжүүдийг бүсчилсэн удирдлагад шилжүүлэн, тухайн онцлогт тохирсон борлуулалтын арга хэлбэрээр ажиллаж эхлээд байна.

СУУРИН УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Суурин утасны 5,660 хэрэглэгч шинээр холбогдож, 107 хэрэглэгч үйлчилгээгээ сэргээж, 4,993 хэрэглэгч гэрээ цуцалсан ба хэрэглэгчийн тооны төлөвлөгөө 103% биелэлттэй, өмнөх оноос 1.2%-ийн өсөлттэй байлаа. Хэрэглэгчийн тоо өсөхөд Төрийн холбоо, Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэглэгчдийг шилжүүлэн авсан нь нөлөөлсөн.

Орчин үед хэрэглэгчид өнгө үзэмжтэй суурин утасны телефон аппарат ашиглах хандлага нэмэгдэж байгаа тул сонирхолтой шийдэл бүхий өргөн сонголттой телефон аппаратыг хэрэглэгчдэд санал болгосноор өрөө, тасалгаандаа өнгө, чимэг нэмэх хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, улмаар суурин утасны хэрэглээ өсөхөд эерэгээр нөлөөлж байна.

Идэвхгүй төлөвт шилжиж буй суурин утас, интернэтийн нийт 480 хэрэглэгчийг хадгалж үлдэх зорилгоор, хэрэглэгчдэд чиглэсэн урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлж, зорилтот төлөвлөгөөг 37.9 хувиар давуулан биелүүлсэн байна.

Шинэ биллингийн системийг нэвтрүүлснээр интернэт болон суурин утасны үйлчилгээг багцлах боломжтой болсон бөгөөд багцын үйлчилгээний шинэ тарифыг үйлчилгээнд нэвтрүүллээ.

ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭ

Интернэтийн 2,461 хэрэглэгч шинээр холбогдож, 81 хэрэглэгч үйлчилгээгээ сэргээж, 5,683 хэрэглэгч гэрээ цуцалсан ба хэрэглэгчийн тооны төлөвлөгөө 85% биелэлттэй, өмнөх оноос 11.3%-ийн бууралттай байлаа.

Хэрэглэгчид дан интернэт үйлчилгээг сонгохоос илүүтэй харилцаа холбооны бусад үйлчилгээтэй хосолмол байдлаар багцлан сонгох хандлага давамгайлах болсон тул суурин утасны үйлчилгээтэй хослуулсан багцын үйлчилгээг зах зээлд шинээр танилцууллаа.

Өрх болон байгууллагын хэрэглэгчид технологийн төрлөөс хамааран 30 хүртэлх Mbps хурдаар интернэт үйлчилгээг суурин утасны хэрэглээтэй хослуулан авах боломж бүрдсэн. Цаашид кабелийн телевизийн үйлчилгээ болон шинэ бизнес болох OTT үйлчилгээтэй хослуулан гуравласан багц үйлчилгээний сонголтыг хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Интернэтийн үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндсэн үйлчилгээний өртгийг бууруулах томоохон зорилтыг 2019 онд тавин ажиллаж, интернэтийн бөөний урсгал болон хот хоорондын дамжуулах сүлжээний үйлчилгээ үзүүлж буй компаниудтай гэрээний нөхцлийг шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлсний үр дүнд өртгийг 30 хүртэл хувиар бууруулсан.

Бодит хурдны интернэт хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэхээр 500 гаруй албан байгууллагуудад биечилсэн борлуулалт хийж, шинэ хэрэглэгчийн тоог нэмэгдүүлсэн байна.

КАБЕЛИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Кабелийн телевизийн 3,174 хэрэглэгч шинээр холбогдож, 10 хэрэглэгч үйлчилгээгээ сэргээж, 84 хэрэглэгч гэрээ цуцалсан ба хэрэглэгчийн тооны төлөвлөгөө 96% биелэлттэй, өмнөх оноос 27%-ийн өсөлттэй байлаа.

National КаТВ-ийн хамрах хүрээг орон нутагт өргөжүүлэх бодлогыг баримтлан Сүхбаатар, Баянхонгор, Ховд, Дундговь аймгийн төв болон Баян-Өлгий аймгийн 4 сумдад шинээр үйлчилгээ нэвтрүүлсэн. Мөн телевизийн сувгийн тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулахад анхаарч, компанийнхаа үйлчилгээг танилцуулах promo сувгийг шинээр байгууллаа. Мөн Оросын Холбооны Улсын үндэсний ОРТ-1 телевизийн сувгийг албан ёсны эрхтэйгээр хүлээн авч, дамжуулснаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн.

Page 11: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

10 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

ҮНДЭСНИЙ ЛАВЛАХ 1900-1109

Үндэсний лавлах 1900-1109 тусгай дугаараар 338,216 хэрэглэгчийн дуудлага хүлээн авч, нийт дуудлагад 99.1% амжилттай хариу өгч ажиллалаа. 2019 онд хэрэглэгчдийн санал, хүсэлт, гомдол, талархалыг хүлээн авч, дүн шинжилгээ хийн, эргэж хурдан шуурхай холбогдох боломжийг бүрдүүлсэн “Voice of Customer” системийг үйлчилгээндээ шинээр нэвтрүүлж, үйлчилгээний чанарыг эрс сайжрууллаа.

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын томоохон үзэсгэлэн ICT EXPO-д оролцон, хийж, бүтээж, төлөвлөж буй үйл ажиллагааныхаа талаар хэрэглэгчид, харилцагчид, салбарынхандаа танилцууллаа.

ICT EXPO нь 2019 оны 9-р сарын 27-29 өдрүүдэд өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан ба Монголын цахилгаан холбоо ХК суурин утасны үйлчилгээгээ таницуулан, шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарсан. Залуу өрх, шинээр байгуулагдаж буй албан байгууллага, хувийн бизнес эрхлэгчид суурин утасны үйлчилгээг түлхүү сонирхож, өдөр тутмын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой, давуу тал

олонтойг онцолж байлаа. Эндээс үзвэл Монголын цахилгаан холбоо ХК нь суурин утасны зах зээлээ тэлэх, цаашид өргөтгөх бүрэн боломжтой бөгөөд 2020 онд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлд анхаарал хандуулж, хэрэглэгчдэд шинэлэг, өгөөжтэй байдлаар үйлчилгээг дахин хүргэхээр төлөвлөөд байна.

Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Ховд аймгийн төв болон Баян-Өлгий аймгийн 4 суманд кабелийн телевизийн үйлчилгээний нээлтийн үйл ажиллагааг хэрэглэгчиддээ хүртээмжтэй байдлаар зохион байгууллаа.

Сүхбаатар аймагт хийсэн National КаТВ-ийн үйлчилгээний нээлтийн үйл ажиллагаа нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулагддаг бүсийн зөвлөгөөний үеэр таарсан нь онцлог үйл явдал боллоо. Тус зөвлөгөөн нь “Харилцаа холбооны хөгжил” сэдвээр Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудыг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй явагдсан юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНОЛОГИ, ХӨГЖҮҮЛЭЛТ

2019 онд техник, технологийн өргөтгөл шинэчлэл хийх, ашиглалт үйлчилгээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:• Alcatel-ын E10 станцыг бүтээмж өндөртэй, ашиглалтын зардал багатай NGN станцаар сольсноор

уламжлалт суурин утас /PSTN/-ны бүх станцуудыг шинэчлэн, IP суурьтай дараа үеийн суурин телефон холбооны технологи руу бүрэн шилжүүлээ.

• NGN станцын ЭАТС45 байранд байрлах SOFTX3000 софтсвич нь нөөц станцын горимоор ажиллах боломжтой болсноор үндсэн 2 NGN станцтай болж, найдвартай ажиллагаа 100% хангагдлаа.

• БНСУ-ын UANGEL корпорацитай хамтран ажиллаж, хэрэглэгчийн төлбөр тооцооны нэгдсэн системийг үйлчилгээнд нэвтрүүллээ. Шинэ төлбөр тооцооны систем нэвтрүүлж, мөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний IN системийг шинэчилснээр интернэт, суурин утас хосолсон багцын үйлчилгээ, телефон ярианы тарифын багцууд, урамшуулал, тарифын шийдлүүд гаргах боломжтой болсон.

• БНСУ-ын UANGEL компанитай хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн дагалдах програм хангамжийн API gateway холболт болон бусад програм хангамжуудыг хөгжүүлэх (CaTV api, Broadband api, Bank api) ажил хийгдсэн.

Page 12: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 11

• Дотоодын ТВ контент төвлөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй шилэн кабелиар холбогдож, дуу дүрсний өндөр чанартай, нягтаршил сайтай телевизийн сигналыг шууд хүлээн авах төслийг хэрэгжүүлж, мөн төвлөрсөн нэг эх үүсвэрээс хот хоорондын шилэн кабелиар дамжуулан орон нутгийн National КаТВ-үүдэд телевизийн сувгууд, контент дамжуулан хүргэх боломжтой болж байна. Ингэснээр Контент хостинг үйлчилгээ эрхлэх суурь тавигдаж, КаТВ-ийн үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн.

• Архангай, Баянхонгор аймаг болон Налайх дүүрэгт шууд булах, сувагчлалд ашиглах, гол мөрний усанд суурилуулах, агаарын баганаар татах боломжтой, даацын хамгаалалттай, халуун, хүйтний өндөр тэсвэртэй шинэ технологийн шилэн кабелийн туршилтыг Япон улсын KDDI болон OCC /шилэн кабель үйлдвэрлэгч/-тай хамтран гүйцэтгэж, нийт 25 км шинэ технологийн шилэн кабелийг суурилуулан, ашиглаж эхэлсэн.

• Интернэтийн үйлчилгээний чанарыг сайжруулж, Улаанбаатар хот, бүх аймгийн төвд шилэн кабелийн FTTH, GPON сүлжээг өргөтгөн, 1G сүлжээгээр нэгэн зэрэг олон төрлийн үйлчилгээг дамжуулах боломжтой болсон. Нийт 70,9 км шилэн кабель шинээр татаж, 233 GPON төхөөрөмж суурилуулсан.

• Хэрэглэгчийг халамжлах буюу customer care үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээ, гомдол, санал хүсэлтийг илүү нарийвчлан мэдэх, мэдээлэл цуглуулах, мөн ирсэн санал, хүсэлтийг холбогдох газар, хэлтсүүдэд түргэн шуурхай шийдүүлэх, хэрэглэгчид мэдээлэл хүргэхэд хэрэглэгчийн цаг завыг хэмнэх ач холбогдолтой VOC /VOICE OF CUSTOMER/ системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн.

• Интернэтийн сувгаар ОТТ системд суурилсан телевизийн үйлчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийд технологиор тэргүүлэгч компаниудыг урьж, хамтран ажиллах санал тавьсан бөгөөд Голландын Mware Solutions компанитай хамтран ажиллаж, тоног төхөөрөмжөө, суурилуулан, ашиглалтад шилжүүлсэн. Системийн боломж HD, SD формат бүхий 80 ТВ суваг, VOD, Н.264, H.265 формат, ухраах, нөхөн үзэх функцуудтай.

ОНЦЛОХ АЖЛУУД

• Утасгүй өргөн зурвас /LTE/-ын интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон.

• 2019 оны 6-р сараас нийт ажилтнуудын үндсэн цалинг 10 хүртэл хувиар нэмсэн.• ХХМТГ, ХХЗХ, ТӨБЗГ, МАБГ-тай хамтран ажиллаж, 26хххх дугаарлалттай Төрийн суурин телефон

холбооны хэрэглэгчийг шилжүүлэн авах ажлыг амжилттай зохион байгуулж, суурин утасны 2,718 телефон цэгээр хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлсэн.

• ХХЗХ-ноос 7128-хххх дугаарлалтыг шинээр авч, Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод үйл ажиллагааны 28хххх дугаарлалтыг өөрийн компанийн шинээр авсан дугаарлалт руу шилжүүлэх замаар суурин утасны 880 гаруй телефон цэгээр хэрэглэгчийн тоог нэмэгдүүлсэн.

• Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Монгол улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх” төслийн шалгуурыг хангаснаар Япон улсын KDDI сангаас 225.0 мянган ам.долларын санхүүжилт хийгдэж, шилэн кабелийн туршилт хийх төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн.

• МҮХАҮТ-ын гишүүнчлэлээ сэргээн, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн үндсэн гишүүнээр ажиллаж, компанийнхаа эрх ашгийг тухайн төрийн бус байгууллагуудаар дамжуулан эрх бүхий байгууллагуудад уламжлан, идэвхтэй хамтран ажиллаж байна.

• “Шинэ зууны боловсрол төсөл”-ийн хүрээнд БСШУСЯ-тай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэн, холбогдох гэрээнүүдийг сунгаж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.

• Компанийн маркетингийн бодлогыг шинэ түвшинд гаргах “BRAND BOOK”-тэй болж, өөрийн компанийн хэвлэл, сурталчилгаанд хэрэглэх стандартыг тогтоосон.

• Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Өмнөд бүсийн холбооны газрын байрыг “Жишиг салбар төсөл”-ийн загварын дагуу шинэчлэн тохижуулсан.

Page 13: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

12 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

МЦХ ХК-ИЙН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ

ОРЛОГО

2019 онд 21,136.8 сая төгрөгийн нийт орлоготой ажиллахаас гүйцэтгэлээр 19,688.4 сая төгрөгийн нийт орлоготой ажиллаж, төлөвлөгөө 93.1 хувийн биелэлттэй буюу 1,448.3 сая төгрөгөөр тасарсан байна.

Үндсэн үйл ажиллагаанаас 20,124.2 сая төгрөгийн орлоготой ажиллахаас гүйцэтгэлээр 18,890.4 сая төгрөгийн орлоготой ажиллаж, төлөвлөгөө 93.8 хувийн биелэлттэй буюу 1,233.8 сая төгрөгөөр тасарсан. Үүнд олон улсын ярианы орлого 89.6 сая төгрөг, суурин утасны үйлчилгээний орлого 1,077.1 сая төгрөг, интернэтийн үйлчилгээний орлого 21.2 сая төгрөг, кабелийн телевизийн орлого 23.3 сая төгрөг, бусад болон лавлах үйлчилгээний орлого 240.4 сая төгрөгөөр тасарсан нь нөлөөлсөн байна.

Үндсэн бус үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 78.8 хувиар буюу 214.5 сая төгрөгөөр тасарсан нь байгууллагын хадгаламж болон харилцах дансны хүүгийн орлого, ханшийн зөрүүний олз тасарсантай холбоотой байна.

ЗАРДАЛ

2019 онд 20,978,9 сая төгрөгийн нийт зардал төсөвлөж, гүйцэтгэлээр 19,555.7 сая төгрөгийн нийт зардал гарган 93.2 хувийн биелэлттэй буюу 1,423.2 сая төгрөгийн зардал хэмнэсэн үзүүлэлттэй байна. Үндсэн үйл ажиллагааны зардал төлөвлөснөөс 1,024.3 сая төгрөгөөр хэмнэгдсэн ба үүнд интернэт сувгийн түрээс 267.5 сая төгрөг, харилцан холболтын зардал 120.4 сая төгрөг, кабелийн телевиз, сувгийн түрээс 159.5 сая төгрөг, цалин болон нийгмийн даатгалын шимтгэл 192.3 сая төгрөг хэмнэсэн нь нөлөөлсөн байна.

АШИГ

Тайлант хугацаанд 48.9 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 62.0 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

2019 оны санхүүгийн зорилтын биелэлт /Нэгж: сая төгрөг/

№ Үзүүлэлт 2019 оны төлөвлөгөө

2019 оны гүйцэтгэл Биелэлт Зөрүү

1 Үндсэн үйл ажиллагааны орлого 20,124.2 18,890.4 93.9% (1,233.8)2 Үндсэн үйл ажиллагааны зардал 19,906.2 18,881.9 94.9% (1,024.3)3 Үйл ажиллагааны ашиг 217.9 8.4 3.9% (209.5)4 Үндсэн бус үйл ажиллагааны орлого 1,012.6 798.1 78.8% (214.5)5 Үндсэн бус үйл ажиллагааны зардал 1,072.7 673.8 62.8% (398.9)6 EBITDA 3,385.2 3,002.6 88.7% (382.6)7 Элэгдлийн зардал 3,167.2 2,994.2 94.5% (173.0)8 Татварын өмнөх ашиг 157.9 132.7 84.0% (25.2)9 Орлогын албан татвар 109.0 70.7 64.8% (38.3)10 Цэвэр ашиг 48.9 62.0 126.8% 13.1

Эх сурвалж: Монголын цахилгаан холбоо ХК, СТГ

Page 14: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 13

2019 ОНЫ ДАНСНЫ АВЛАГА, БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР

Авлага /Нэгж: сая төгрөг/

№ Дансны төрөл Дүн 2019

Гүйцэтгэл % 2020 оны төлөвлөгөө Төлөвлөгөө Гүйцэтгэл

1 Дансны авлага 1,407.02 Бусад авлага 731.6

3 Татвар, НДШ, УТТ 1,979.3 Татвар, НДШ-ийн илүү төлөлт болон УТТ дараагийн тайлант хугацаанд суутган тооцуулна.

ДҮН 4,117.9Авлагын үлдэгдэл 4,117.9 4,535.2 4,117.9 110.1% 3,076.4

Нийт авлага өмнөх оноос 742.0 сая төгрөг буюу 22 хувиар өссөн. Үүнд дансны авлага 166.8 сая төгрөг, бусад авлага 273.9 сая төгрөгөөр тус тус буурч, урьдчилж төлсөн тооцоо 1,183.7 сая төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Богино хугацаат өр төлбөр /Нэгж: сая төгрөг/

№ Дансны төрөл Дүн 2019

Гүйцэтгэл % 2020 оны төлөвлөгөө Төлөвлөгөө Гүйцэтгэл

1 Дансны өглөг 2,266.3

2 Урьдчилж орсон орлого 848.3 Хэрэглэгчээс орж ирсэн урьдчилгаа төлбөр тайлант хугацаанд нь орлогоор тооцно

ДҮН 3,114.6Өглөгийн үлдэгдэл 3,114.6 3,081.5 3,114.6 98.9% 3,049.80

Богино хугацаат өглөг өмнөх оноос 275.3 сая төгрөг буюу 9.7 хувиар өссөн. Үүнд дансны өглөг 16.4 сая төгрөгөөр буурч, урьдчилж олсон орлого 258.9 сая төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

ЦЭВЭР АШИГ

62.0сая төгрөг

ТӨЛСӨН ТАТВАР

2.8 тэрбум төгрөг

НИЙТ АВЛАГА

4.1 сая төгрөг

НИЙТ ӨГЛӨГ

7.5сая төгрөг

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

3.9 тэрбум төгрөг

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2019 оны хөрөнгө оруулалтын зарцуулалт, хувиар

Хөрөнгө оруулалтын төслүүд

Хөрөнгө худалдан авалт

Засвар үйлчилгээ

4%7%

79%

Page 15: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

14 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ҮР ДҮН

• Үндсэн сүлжээний дотоод хурд УБ хотод 10 Гигабит/сек болсон.• Улаанбаатар хот, аймгийн төв, томоохон сумдад GPON cүлжээ нэвтрүүлснээр хэрэглэгчийн

үйлчилгээний чанар, хурд нэмэгдсэн. Цаашид багцын үйлчилгээ, ОТТ үйлчилгээ, LTE технологид суурилсан өндөр хурдны өргөн зурвасын утасгүй интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэх өөрийн cүлжээг байгуулж байна.

• Интернэтийн сүлжээгээр телевиз, контентийн үйлчилгээ үзүүлэх систем нэвтрүүлснээр телевизийн үйлчилгээний хүрээг тэлэх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн уян хатан телевизийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

• VOC буюу хэрэглэгчийн санал хүсэлтийг шийдвэрлэх систем хэрэгжсэнээр дотоод үйл ажиллагааны автоматжуулалт, хэрэглэгчийн гомдол барагдуулалтын удирдлагын систем ашиглалтад орсон. Хэрэглэгчийн үйлчилгээний хурд, үр дүн, чанар сайжирсан.

• Ховд, Баянхонгор, Сүхбаатар, Дундговь аймгийн төв болон Баян-Өлгий аймгийн 4 суманд шинээр тоон кабелийн телевизийн үйлчилгээ нэвтрүүлснээр хэрэглэгчийн тоо 10 гаруй хувиар нэмэгдсэн.

МЦХ ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ

Хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй МЦХ ХК-ийн хувьцаа 2019 оны жилийн эцэст 405 төгрөгт хүрч өмнөх сараас 45 төгрөгөөр буурсан, өмнөх оны мөн үеэс 95 төгрөгөөр буюу 19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны сар бүрийн хаалтын ханш /Нэгж: төгрөг/

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Page 16: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 15

2019 ОНЫ САНХҮҮГИЙН АУДИТЫН ТАЙЛАН

Page 17: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

16 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН

Тайлант үе: 2019.01.01-2019.12.31, Нэгж: мянган төгрөг

№ ҮзүүлэлтҮлдэгдэл

Эхний үлдэгдэл Эцсийн үлдэгдэл1 ХӨРӨНГӨ 0.0 0.01.1 Эргэлтийн хөрөнгө 0.0 0.01.1.1 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 2,095,624.5 986,671.71.1.2 Дансны авлага 1,573,815.7 1,407,032.91.1.3 Татвар, НДШ-ийн авлага 13,003.4 27,793.31.1.4 Бусад авлага 1,005,143.0 731,625.81.1.5 Бусад санхүүгийн хөрөнгө 5,831,510.3 4,541,833.61.1.6 Бараа материал 2,876,158.7 2,147,442.21.1.7 Урьдчилж төлсөн зардал/тооцоо 782,587.8 1,951,507.51.1.8 Бусад эргэлтийн хөрөнгө 0.0 0.01.1.9 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө

(борлуулах бүлэг хөрөнгө)0.0 0.0

1.1.10 0.0 0.01.1.11 Эргэлтийн хөрөнгийн дүн 14,177,843.4 11,793,907.01.2 Эргэлтийн бус хөрөнгө 0.0 0.01.2.1 Үндсэн хөрөнгө 18,227,108.9 21,028,532.21.2.2 Биет бус хөрөнгө 8,337,971.0 9,133,720.81.2.3 Биологийн хөрөнгө 15,810.0 5,025.01.2.4 Урт хугацаат хөрөнгө оруулалт 0.0 0.01.2.5 Хайгуул ба үнэлгээний хөрөнгө 0.0 0.01.2.6 Хойшлогдсон татварын хөрөнгө 117,678.7 122,432.81.2.7 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө 0.0 0.01.2.8 Бусад эргэлтийн бус хөрөнгө 0.0 0.01.2.9 0.0 0.01.2.10 Эргэлтийн бус хөрөнгийн дүн 26,698,568.6 30,289,710.81.3 Нийт хөрөнгийн дүн 40,876,412.0 42,083,617.82 ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ 0.0 0.02.1 ӨР ТӨЛБӨР 0.0 0.02.1.1 БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР 0.0 0.02.1.1.1 Дансны өглөг 488,325.5 168,827.92.1.1.2 Цалингийн өглөг 0.0 0.02.1.1.3 Татварын өр 587,971.3 346,646.92.1.1.4 НДШ-ийн өглөг 0.0 0.02.1.1.5 Богино хугацаат зээл 0.0 0.02.1.1.6 Хүүний өглөг 0.0 0.02.1.1.7 Ногдол ашгийн өглөг 147,444.6 146,985.42.1.1.8 Урьдчилж орсон орлого 589,409.8 848,323.02.1.1.9 Нөөц /өр төлбөр/ 0.0 0.02.1.1.10 Бусад богино хугацаат өр төлбөр 1,026,176.7 1,603,873.92.1.1.11 Борлуулах зорилгоор эзэмшиж буй бүлэг хөрөнгөнд хамаарах

өр төлбөр0.0 0.0

2.1.1.12 0.0 0.02.1.1.13 Богино хугацаат өр төлбөрийн дүн 2,839,327.9 3,114,657.12.1.2 УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР 0.0 0.02.1.2.1 Урт хугацаат зээл 0.0 0.02.1.2.2 Нөөц /өр төлбөр/ 0.0 0.02.1.2.3 Хойшлогдсон татварын өр 0.0 0.02.1.2.4 Бусад урт хугацаат өр төлбөр 4,370,849.8 4,370,849.82.1.2.5 0.0 0.0

Page 18: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 17

2.1.2.6 Урт хугацаат өр төлбөрийн дүн 4,370,849.8 4,370,849.82.2 Өр төлбөрийн нийт дүн 7,210,177.7 7,485,506.9

ЭЗДИЙН ӨМЧ 0.0 0.02.3 Өмч 2,587,027.6 2,587,027.62.3.1 - төрийн 2,449,928.7 2,449,928.72.3.2 - хувийн 137,098.9 137,098.92.3.3 - хувьцаат 0.0 0.02.3.4 Халаасны хувьцаа 0.0 0.02.3.5 Нэмж төлөгдсөн капитал 0.0 0.02.3.6 Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл 0.0 999,486.52.3.7 Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц 0.0 0.02.3.8 Эздийн өмчийн бусад хэсэг 8,242,516.1 8,247,270.22.3.9 Хуримтлагдсан ашиг 22,836,690.6 22,764,326.62.3.10   0.0 0.02.3.11 Эздийн өмчийн дүн 33,666,234.3 34,598,110.92.4 Өр төлбөр ба эздийн өмчийн дүн 40,876,412.0 42,083,617.8

ОРЛОГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

Тайлант үе: 2019.01.01-2019.12.31, Нэгж: мянган төгрөг

№ Үзүүлэлт Эхний үлдэгдэл Эцсийн үлдэгдэл1 Борлуулалтын орлого (цэвэр) 18,919,783.7 18,000,296.32 Борлуулалтын өртөг 17,026,322.0 15,906,694.13 Нийт ашиг (алдагдал) 1,893,461.7 2,093,602.24 Түрээсийн орлого 903,407.9 890,107.05 Хүүний орлого 992,887.7 706,802.26 Ногдол ашгийн орлого 0.0 0.07 Эрхийн шимтгэлийн орлого 0.0 0.08 Бусад орлого 264,844.8 14,591.59 Борлуулалт, маркетингийн зардал 510,490.7 553,856.110 Ерөнхий ба удирдлагын зардал 2,534,297.3 2,475,187.811 Санхүүгийн зардал 0.0 60,161.812 Бусад зардал 586,314.1 545,109.913 Гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз) 45,866.3 19,027.814 Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз (гарз) -27,248.0 42,881.815 Биет бус хөрөнгө данснаас хассаны олз (гарз) 0.0 0.016 Хөрөнгө оруулалт борлуулснаас үүссэн олз (гарз) 0.0 0.017 Бусад ашиг (алдагдал) -26,550.5 0.018 Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал) 415,567.8 132,696.919 Орлогын татварын зардал 99,549.4 70,680.220 Татварын дараах ашиг (алдагдал) 316,018.4 62,016.721 Зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг

(алдагдал)0.0 0.0

22 Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) 316,018.4 62,016.723 Бусад дэлгэрэнгүй орлого 0.0 0.023.1 Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү 0.0 0.023.2 Гадаад валютын хөрвүүлэлтийн зөрүү 0.0 0.023.3 Бусад олз (гарз) 0.0 0.024 Орлогын нийт дүн 316,018.4 62,016.725 Нэгж хувьцаанд ногдох суурь ашиг (алдагдал) 0.0 0.0

Page 19: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

18 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН

Тайлант үе: 2019.01.01-2019.12.31, Нэгж: мянган төгрөг

№ Үзүүлэлт Өмч

Хала

асны

хув

ьцаа

Нэм

ж т

өлөг

дсөн

кап

итал

Хөрө

нгий

н да

хин

үнэл

гээн

ий н

эмэг

дэл

Гада

ад в

алю

тын

хөрв

үүлэ

лтий

н нө

өц

Эздийн өмчийн

бусад хэсэг

Хури

мтл

агдс

ан а

шиг

Нийт дүн

1 2017 оны 12-р сарын 31-ны үлдэгдэл 2,587,027.6 0.0 0.0 0.0 0.0 117,678.7 26,244,235.5 28,948,941.8

2

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, алдааны залруулга

0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 -3,723,563.4 -3,723,563.4

3 Залруулсан үлдэгдэл 2,587,027.6 0.0 0.0 0.0 0.0 117,678.7 22,520,672.1 25,225,378.4

4 Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 316,018.4 316,018.4

5 Бусад дэлгэрэнгүй орлого 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

6 Өмчид гарсан өөрчлөлт 0.0 0.0 0.0 0.0 0.0 8,124,837.5 0.0 8,124,837.5

7 Зарласан ногдол ашиг 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

8Дахин үнэлгээний нэмэгдлийн хэрэгжсэн дүн

0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

1 2018 оны 12-р сарын 31-ны үлдэгдэл 2,587,027.6 0.0 0.0 0.0 0.0 8,242,516.2 22,836,690.5 33,666,234.3

2

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, алдааны залруулга

0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 -134,380.6 -134,380.6

3 Залруулсан үлдэгдэл 2,587,027.6 0.0 0.0 0.0 0.0 8,242,516.2 22,702,309.9 33,531,853.7

4 Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 62,016.7 62,016.7

5 Бусад дэлгэрэнгүй орлого 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

6 Өмчид гарсан өөрчлөлт 0.0 0.0 0.0 0.0 0.0 4,754.0 0.0 4,754.0

7 Зарласан ногдол ашиг 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

8Дахин үнэлгээний нэмэгдлийн хэрэгжсэн дүн

0.0 0.0 0.0 999,486.5 0.0 0.0 0.0 999,486.5

9 2019 оны 12-р сарын 31-ны үлдэгдэл 2,587,027.6 0.0 0.0 999,486.5 0.0 8,247,270.2 22,764,326.6 34,598,110.9

Page 20: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 19

МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Тайлант үе: 2019.01.01-2019.12.31, Нэгж: мянган төгрөг

№ Үзүүлэлт Эхний үлдэгдэл Эцсийн үлдэгдэл1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ГҮЙЛГЭЭ 0.0 0.01.1 Мөнгөн орлогын дүн 21,051,083.7 22,561,772.31.1.1 Бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсний орлого 20,494,925.1 19,338,722.51.1.2 Эрхийн шимтгэл, хураамж, төлбөрийн орлого 0.0 0.01.1.3 Даатгалын нөхвөрөөс хүлээн авсан мөнгө 2,666.7 1,052.31.1.4 Буцаан авсан албан татвар 0.0 0.01.1.5 Татаас, санхүүжилтийн орлого 0.0 0.01.1.6 Бусад мөнгөн орлого 553,491.9 3,221,997.51.2 Мөнгөн зарлагын дүн 18,045,208.3 19,325,590.31.2.1 Ажиллагчдад төлсөн 5,202,209.7 5,458,396.81.2.2 Нийгмийн даатгалын байгууллагад төлсөн 1,395,327.6 1,567,913.91.2.3 Бараа материал худалдан авахад төлсөн 1,318,948.2 846,954.81.2.4 Ашиглалтын зардалд төлсөн 6,601,823.7 6,255,084.71.2.5 Түлш шатахуун, тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөн 321,316.9 349,003.11.2.6 Хүүний төлбөрт төлсөн 0.0 0.01.2.7 Татварын байгууллагад төлсөн 1,458,945.7 1,959,094.11.2.8 Даатгалын төлбөрт төлсөн 17,177.9 15,081.11.2.9 Бусад мөнгөн зарлага 1,729,458.6 2,874,061.81.3 Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн 3,005,875.4 3,236,182.02 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ГҮЙЛГЭЭ 0.0 0.02.1 Мөнгөн орлогын дүн 121,627.4 1,036,129.12.1.1 Үндсэн хөрөнгө борлуулсны орлого 18,394.7 4,570.02.1.2 Биет бус хөрөнгө борлуулсны орлого 0.0 0.02.1.3 Хөрөнгө оруулалт борлуулсны орлого 0.0 0.02.1.4 Бусад урт хугацаат хөрөнгө борлуулсны орлого 0.0 0.02.1.5 Бусдад олгосон зээл, мөнгөн урьдчилгааны буцаан төлөлт 10,126.5 8,466.22.1.6 Хүлээн авсан хүүний орлого 93,106.2 281,352.02.1.7 Хүлээн авсан ногдол ашиг 0.0 0.02.1.8 Бусад орлого 0.0 741,740.92.2 Мөнгөн зарлагын дүн 4,166,457.7 5,755,701.62.2.1 Үндсэн хөрөнгө олж эзэмшихэд төлсөн 4,166,457.7 5,620,701.62.2.2 Биет бус хөрөнгө олж эзэмшихэд төлсөн 0.0 0.02.2.3 Хөрөнгө оруулалт олж эзэмшихэд төлсөн 0.0 0.02.2.4 Бусад урт хугацаат хөрөнгө олж эзэмшихэд төлсөн 0.0 0.02.2.5 Бусдад олгосон зээл болон урьдчилгаа 0.0 0.02.2.6 Бусад зарлага 0.0 135,000.02.3 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн -4,044,830.3 -4,719,572.53 САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ГҮЙЛГЭЭ 0.0 0.03.1 Мөнгөн орлогын дүн 1,256,454.1 368,887.13.1.1 Зээл авсан, өрийн үнэт цаас гаргаснаас хүлээн авсан 0.0 0.03.1.2 Хувьцаа болон өмчийн бусад үнэт цаас гаргаснаас хүлээн авсан 0.0 0.03.1.3 Төрөл бүрийн хандив 0.0 0.03.1.4 Бусад орлого 1,256,454.1 368,887.13.2 Мөнгөн зарлагын дүн 4,978.5 413.53.2.1 Зээл, өрийн үнэт цаасны төлбөрт төлсөн мөнгө 0.0 0.03.2.2 Санхүүгийн түрээсийн өглөгт төлсөн 0.0 0.03.2.3 Хувьцаа буцаан худалдаж авахад төлсөн 0.0 0.03.2.4 Төлсөн ногдол ашиг 301.0 413.53.2.5 Бусад зарлага 4,677.5  3.3 Санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн 1,251,475.6 368,473.64 Валютын ханшийн зөрүү 24,482.0 5,964.14.1 Бүх цэвэр мөнгөн гүйлгээ 237,002.7 -1,108,952.85 МӨНГӨ, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХӨРӨНГИЙН ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ 1,858,621.8 2,095,624.56 МӨНГӨ, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХӨРӨНГИЙН ЭЦСИЙН ҮЛДЭГДЭЛ 2,095,624.5 986,671.7

Page 21: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

20 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

ТУЗ-ИЙН АУДИТЫН ХОРООНЫ ДҮГНЭЛТ

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ТАЛААРХ ДҮГНЭЛТ, ТАЙЛАН

2020 оны 3 дугаар сарын 31 Улаанбаатар хот

2018 оны Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шинээр томилогдсон. ТУЗ-ийн 2018 оны 6 дугаар сарын 29-ны 149 дүгээр хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хороодыг шинэчлэн байгуулсан.

Аудитын хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Ц.Норовжамц, гишүүдээр ТУЗ-ийн ердийн гишүүн Ж.Цогтбаяр, ТУЗ-ийн хараат бус гишүүн Л.Болормаа нар ажиллаж байна.

Компанийн засаглалын үнэлгээ хийхэд оролцож, үнэлгээний багийнхантай уулзалт хийж, тайлангийн хурал, ахисан түвшний сургалтанд сууж, шалгалтыг амжилттай өгсөн. Компанийн засаглалын үнэлгээгээр Монголын Цахилгаан Холбоо ХК нь 2 дугаар байр эзэлсэн нь компанийн засаглалын түвшин бусад компаниудаас сайн байгааг харууллаа.

2019 онд Аудитын хороо 4 удаа хуралдаж, ЗГХЭГ, ТӨБЗГ-аас ирсэн албан тоотын дагуу, мөн хараат бус аудитын компанийг сонгон шалгаруулах тухай, санхүүгийн тайлангийн тухай тус тус дүгнэлт гаргалаа. 2019 оны жилийн санхүүгийн тайланд аудит хийх хараат бус хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтад дөрвөн компани оролцож Монголиан бизнес рейтинг аудит ХХК-ийн тендер өндөр оноо авч шалгарсан.

Аудитын хороо 2019 оны эхний хагас жил болон жилийн эцсийн санхүүгийн тайлан, тайлбар тодруулга, ерөнхий болон мөнгөн хөрөнгө зэрэг холбогдох журналыг татаж авч үзлээ. Мөн хөрөнгө оруулалтын тайланг хагас бүтэн жилээр гаргуулан авсан.

Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний албаны ажлын тайлангуудтай танилцаж, албаны дарга, мэргэжилтэнтэй уулзсан.

Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайлантай танилцаж, дүгнэлт хийв. Санхүүгийн үйл ажиллагааны үр дүн дараах гүйцэтгэлтэй байлаа.

1. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ТАЛААР

Орлого:

2019 онд нийт 21,136.8 сая төгрөгийн орлоготой ажиллахаас гүйцэтгэлээр 19,688.5 сая төгрөгийн орлоготой ажиллаж, нийт орлогын төлөвлөгөө 93 хувийн биелэлтэй буюу 1,448.4 сая төгрөгөөр дутуу биелсэн.

Үндсэн үйл ажиллагаанаас 20,124.2 сая төгрөгийн орлоготой ажиллахаас гүйцэтгэлээр 18,890.4 сая төгрөгийн орлоготой ажиллаж, төлөвлөгөө 94 хувийн биелэлттэй буюу 1,233.8 сая төгрөгөөр тасарсан. Үүнд олон улсын ярианы үйлчилгээний орлого 89.6 сая төгрөг, суурин утасны үйлчилгээний орлого 1,077.1 сая төгрөг, интернэт үйлчилгээний орлого 21.3 сая төгрөг, кабелийн телевизийн үйлчилгээний орлого 23.3 сая төгрөг, лавлах дуудлага үйлчилгээний орлого 91.8 сая төгрөгөөр тус тус тасарч биелсэн нь нөлөөлсөн.

Үндсэн бус үйл ажиллагаанаас 1,012.6 сая төгрөгийн орлоготой ажиллахаас гүйцэтгэлээр 798.1 сая төгрөгийн орлоготой ажиллаж, төлөвлөгөө 79 хувийн биелэлттэй буюу 214.5 сая төгрөгөөр тасарсан.

Зардал:

2019 онд төлөвлөгөөгөөр 21,087.9 сая төгрөгийн нийт зардалтай ажиллахаас гүйцэтгэлээр 19,626.4 сая төгрөгийн нийт зардал гарган 93 хувийн биелэлттэй буюу 1,461.5 сая төгрөгийн зардал хэмнэсэн үзүүлэлттэй байна.

Үндсэн үйл ажиллагааны зардал 1,024.3 сая төгрөг хэмнэсэн ба тухайлбал интернэт сувгийн түрээс 267.5 сая төгрөг, КаТВ сувгийн түрээс 160.2 сая төгрөг, харилцан холболтын зардал 120.4 сая төгрөг,

Page 22: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 21

цалин болон НДШ-ийн зардал 192.4 сая төгрөг, зар сурталчилгаа 57.2 сая төгрөг, байрны түрээсийн зардал 28.7 сая төгрөг, элэгдлийн зардал 173.0 сая төгрөг хэмнэсэн, бусад үйл ажиллагааны зардлуудыг төлөвлөсөн дүнгээр зарцуулсан.

Ашиг:

Тайлант хугацаанд 48.9 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 62.0 сая төгрөгийн ашигтай ажиллаж, ашигт ажиллагаа сайжирсан.

2019 оны санхүүгийн зорилтын биелэлт: /Нэгж: сая.төг/

№ Үзүүлэлт 2019 төлөвлөгөө

2019 гүйцэтгэл

Биелэлт Өсөлт / Бууралт

1 Үндсэн үйл ажиллагааны орлого 20,124.2 18,890.4 93.8% (1,233.8) 2 Үндсэн үйл ажиллагааны зардал 19,906.2 18,882.4 94.8% (1,024.3) 3 Үйл ажиллагааны ашиг 218.0 (8.0) n/a (226.0)4 Үндсэн бус үйл ажиллагааны орлого 1012.6 798.1 78.8% (214.5) 5 Үндсэн бус үйл ажиллагааны зардал 1,072.7 673.8 62.8% (398.9) 6 EBITDA 3,385.2 3,002.6 88.7% (382.6)7 Элэгдлийн зардал 3,167.2 2,994.2 94.5% (173.0)8 Татварын өмнөх ашиг 157.9 132.7 84.0% (25.2) 9 Орлогын албан татвар 109.0 70.7 64.9% (38.3) 10 Цэвэр ашиг 48.9 62.0 126.8% 13.1

Авлага:

Авлага өмнөх оноос 425.5 сая төгрөгөөр буурч, нийт 2,166.4 сая төгрөг болсон. Дансны авлага буюу хэрэглэгчийн авлагыг 166.7 сая төгрөгөөр, бусад авлагыг 273.5 сая төгрөгөөр тус тус буурсан байна.

Богино хугацаат өр төлбөр:

Өглөг өмнөх оноос 275.3 сая төгрөгөөр өсч 3,114.6 сая төгрөг болсон байна. Өглөг өссөн нь Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн нэг удаагийн төлбөр болох 900.0 сая төгрөгийн өглөг үүссэн ба 2010-2014 оны хоорондох татварын маргаантай холбоотой 533.2 сая төгрөгийн татварын өр төлөгдсөн зэргийн зөрүү нөлөөлсөн байна.

Үндсэн хөрөнгө:

Үндсэн хөрөнгө 2,801.4 сая төгрөгөөр өсч 21,028.5 сая төгрөг болсон байна. Үндсэн хөрөнгө өссөн нь GPON сүлжээний өргөтгөл 1,545.9 сая төгрөг, кабель шугамын өргөтгөл болон кабелийн телевизийн технологи тоон системд шилжсэнтэй холбоотой 1,781.0 сая төгрөг зэрэг үндсэн хөрөнгө нөлөөлсөн байна.

Биет бус хөрөнгө 795.7 сая төгрөгөөр өсч 9,133.7 сая төгрөг болсон байна. Биет бус хөрөнгө өссөн нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл тусгасан нь нөлөөлсөн байна.

2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт 5,108.5 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд гүйцэтгэл 3,945.3 сая төгрөг буюу 77 хувийн биелэлттэй байна. IGW станц өргөтгөх төслийг төсвийн тодотголоор цуцалсан бөгөөд тоног төхөөрөмжийн нөөцийг бүрэн ашиглах, холболтыг оновчтой зохион байгуулах, хуучин тоног төхөөрөмжүүдийг сэргээн засварлах ажлыг үе шаттай зохион байгуулснаар хэмнэлт гарган ажилласан. Бусад хөрөнгө оруулалтын төслүүд амжилттай хэрэгжиж дууссан байна.

Монголын цахилгаан холбоо ХК нь 2019 оны худалдан авах ажиллагааг цахимаар нээлттэй тендер шалгаруулалт 5 удаа, шалгаруулалтын онцгой журмаар буюу харьцуулалтын аргаар 21 удаа тендер шалгаруулалт зохион байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3 болон 34.1.2 дахь заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулах аргаар 3,

Page 23: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

22 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

шууд худалдан авалт хийх аргаар 251 удаа 179 нэр төрлийн бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авсан байна.

Шилэн дансны нэгдсэн системд 2019 онд 6 нэр төрлийн мэдээллийг 62 удаа байршуулж мэдээлэхээс 7 мэдээллийг хугацаа хожимдуулж мэдээлсэн байна гэж хараат бус аудитын тайланд дурдагджээ.

2019 онд их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл үүсээгүй байна.

ДҮГНЭЛТ

МЦХ ХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлэгдсэн тул “зөрчилгүй” санал дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргасан нь компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн байгааг харуулж байна.

2019 онд компанийн үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө биелээгүй боловч зардлыг хэмнэж, ашгийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Мөн авлага, бараа материалын үлдэгдэл буурсан, өмнөх өглөг буурсан үзүүлэлтүүд гарсан байна.

2018 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооноос 6 зөвлөмж өгснөөс 5 зөвлөмжийг биелүүлж, өр төлбөрийг 275.3 сая төгрөгөөр өссөн нь Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн нэг удаагийн төлбөр болох 900.0 сая төгрөгийн өглөг үүссэнээс шалтгаалжээ.

Мөн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар 2 зөвлөмж өгсөн ба зөвлөмжийн хэрэгжилт 100 хувь байна.

Зөвлөмж

• Үндэсний аудитын газрын зөвлөмжийн /3/ биелэлтийг заасан хугацаанд нь хүргүүлэх нь зүйтэй. • Аудитын тайлангаар залруулагдсан алдааг дахин давтан гаргахгүй байх.• Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээллүүдийг цаг тухай бүр мэдээлж байх.• Хуримтлагдсан авлагыг барагдуулах, өр шинээр нэмж үүсгэхгүй байх талаар тодорхой арга хэмжээ

авч ажиллах.• 2018-2019 онуудад хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүн, өгөөж тооцоолсон хэмжээнд байгаа

эсэхэд шинжилгээ хийж цаашдын төлвийг тодорхойлох.• Дотоод аудит, шинжилгээ үнэлгээний алба нь аудитын хороотой хамтарч ажиллах.

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АУДИТЫН ХОРОО

Page 24: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 23

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХУВЬЦААТ КОМПАНИЙНТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

159 ДҮГЭЭР ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр № 03 Улаанбаатар хот

Ногдол ашиг хуваарилах тухай

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5, 46.7, 46.8 дахь хэсэг, Монголын цахилгаан холбоо Хувьцаат компанийн 6 дугаар зүйлийн 6.6 дугаар заалтыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. Компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 (нэг) төгрөг байхаар тогтоон ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилсугай.

2. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах өдрийг 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр байхаар тогтсугай.

3. Ногдол ашгийг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгосугай.

4. Ногдол ашгийг холбогдох хууль, журмын дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай гэрээ байгуулан тарааж, тайланг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хугацаанд уг хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэхийг Гүйцэтгэх захирал (М.Алтан-Очир)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ц.БАЯР-ЭРДЭНЭ

Page 25: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

24 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

161 ДҮГЭЭР ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр № 01 Улаанбаатар хот

Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг дүгнэх тухай

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.11 дэх заалт, Компанийн дүрмийн 7.19.9 дэх заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай гэж дүгнэсүгэй.

2. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2019 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хангалттай гэж дүгнэсүгэй.

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг Гүйцэтгэх захирал (М.Алтан-Очир)-д даалгасугай.

4. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2019 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан дүгнэлтийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцүүлэхийг Гүйцэтгэх захирал (М.Алтан-Очир)-д даалгасугай.

ДАРГА Ц.БАЯР-ЭРДЭНЭ

Page 26: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 25

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ

ЦЭРЭННАДМИДЫН ШИНЭХҮҮ

Боловсролын байдал:• 1995-2000 Монгол Улсын Техникийн Их Сургууль, Цахилгааны

автоматикийн инженер, бакалавр• 2005-2006 Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер• 2010-2012 Удирдлагын академи, Төрийн удирдлагын магистр• 2012 - Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн ухааны Докторант

Ажилласан байдал:• 2000-2001 Дорнодын Дулааны цахилгаан станц, Цахилгаан цех,

Ээлжийн мастер, Засварын инженер• 2002-2005 Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК, Цахилгаан-

ДХА цех, КИП-А-ийн инженер • 2007-2016 Нийслэлийн Өмчийн харилцааны газар мэргэжилтэн,

ахлах мэргэжилтэн• 2016.10 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Бодлого төлөвлөлт, удирдлагын

хэлтэс, мэргэжилтэн

МАНДАЛЫН ЛХАГВАЖАВ

Боловсролын байдал:• 2013-2017 Монгол улсын их сургууль, Ня-бо, мэдээлэл зүй,

бакалаврАжилласан байдал:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар• 2017-2018 Захиргаа, хууль зүйн хэлтэс, мэргэжилтэн. • 2020 оноос Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтэс,

мэргэжилтэн.

Page 27: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

26 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ ЗАРДЛЫН ТӨСВИЙН ТӨСӨЛ

МЦХ ХК-ийн ТУЗ-ийн 159 дүгээр хурлын № 02 тогтоолын Хавсралт 1.

ТУЗ-ийн 2020 оны зардлын төсвийн төсөл /Нэгж: төгрөг/

№ Зардлын төрөл Тоо Нэгж зардал Давтамж Нийт дүн

1. Цалин, холбоо, тээврийн зардал 1 ТУЗ-ийн гишүүний цалин 9 605,000 12 65,340,000 2 ТУЗ-ийн нарийн бичгийн дарга 1 385,000 12 4,620,000 3 ТУЗ-ийн нарийн бичгийн даргын холбооны зардал 1 40,000 12 480,000

Цалин, холбоо, тээврийн зардлын дүн 70,440,000 2. Бичиг хэрэг, хурлын зардал

1 Бичиг хэрэг, хэвлэмэл материал, цай, кофены зардал 150,000 12 1,800,000 2 Хурал зохион байгуулах байрны түрээс 200,000 4 800,000 3 Бусад зардал 110,000 6 660,000

Бичиг хэрэг, хурлын зардлын дүн 3,260,000 3. ХХМТ-ийн салбар болон дэд бүтэц, бусад холбогдох салбарын туршлага судлах, хурал, үзэсгэлэнд оролцох, сургалтын зардал

1 Тээврийн зардал 7 1,600,000 1 11,200,000 2 Зам хоног /5 өдөр/ 7 135,000 5 4,725,000 3 Зочид буудал /5 өдөр/ 7 378,000 5 13,230,000

Томилолтын зардлын дүн 29,155,000 Нийт дүн 102,855,000

Тайлбар: 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас 2021 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл хугацаанд хамаарна.

Page 28: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 27

ХУВЬЧЛАХ ОРОН СУУЦ, АЖИЛЧДЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТАЛААР ТАНИЛЦУУЛГА

ҮНДЭСЛЭЛ:

• Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасны дагуу Иргэний хуулийн 93, 105 дугаар зүйлд заасан хууль ёсны эзэмшигчид тухайн орон сууцыг орон сууцны зориулалтаар хувьчлах шийдвэрийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж гаргуулахдаа Орон сууц хувьчлах тухай хуульд заасан зарчим, журмыг баримтална гэж заасан.

• МЦХ ХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж, амьдарч буй тус компанид олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажиллагсдын өргөдөл.

• Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаар хурлын 03 тоот тогтоол.

САНАЛ:

Компани BTS станц суурилуулах зорилгоор орон сууц худалдан авч нэг өрөөнд нь станцаа, байрлуулан, станцын техникийн ашиглалт үйлчилгээг байнгын хяналттай, гарсан гэмтэл саатлыг шуурхай засварлуулах зорилгоор хажуу өрөөнд нь шилдэг, чадварлаг инженер, техникийн ажилтнаа амьдруулдаг байсан.

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 47 дугаар тогтоолоор уг WLL системийн BTS станцууд татан буугдаж, тухайн станцыг хариуцсан инженер, техникийн ажилтнууд одоог хүртэл уг орон сууцнуудад амьдарч байна. Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, компанид олон жил, үр бүтээлтэй, тогтвортой ажиллуулах зорилгоор тухайн орон сууцанд ажиллаж амьдарч буй ажиллагсдад үлдэгдэл өртгөөр нь хувьчлах саналтай байна.

ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТ Нэгж: сая төгрөг

Д/д Байршил

Өрө

өний

тоо

Талб

айн

хэм

жээ

/м2/

Ашиг

лалт

ад

орсо

н ог

ноо

МЦ

Х ХК

-нд

шил

-жин

ирс

эн

огно

о

Анхн

ы ө

ртөг

Хури

мтл

агдс

ан

элэг

дэл

Үлдэ

х өр

төг Амьдарч буй хүний бүртгэл

Албан тушаал Нэрс

Амь-дарч буй хугацаа /жил/

1УБ, СХД, 6-р хороо ХМ 58б-54 тоот

2 30 1987 2007.07.01 21.50 4.03 17.47 ТБХГ-ын инженер Ц.Нанжид 12

2

УБ, БЗД, 3-р хороо 12-р хороолол 4а-48 тоот

2 30 1985 2003.08.01 16.84 4.23 12.60 ТГ-ын ахлах инженер М.Баярсайхан 9

3Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3-р баг 23-4 тоот

2 63 1994 1994.02.21 9.51 3.09 6.42

Өмнөговь АХГ-ын Техник

үйлчилгээний ахлах

мэргэжилтэн

Ц.Дэлгэрмаа 15

Нийт 47.85 11.35 36.49

ХАВСАРГАСАН МАТЕРИАЛ

1. Орон сууцны мэдээлэл, амьдарч буй ажиллагсдын танилцуулга, холбогдох мэдээлэл

2. ТУЗ-ийн 157 дугаар хурлын № 03 тогтоолын хуулбар.

Page 29: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

28 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

Баруун тал

хаалга

Өм

нөговь аймгийн Даланзадгад 3-р баг 23-4

тоот орон сууцны план зураг.

6 м.20 см

5.0 м

2 м,90 см 4 м,90 см

3 м,30 см

1м,45

2.0 м

110м 3 м,90 см3м 10см

3м 40см

1м 90 см

1м 50см

Барилгын гадна ханы

н зузаан 60 см.

Улаанбаатар, Сонгино хайрхан дүүрэг 6-р хороо Ханийн материалын 58б-54 тоот ТБХГ-ын инженер Ц.Нанжид амьдарч байгаа.

Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 3-р хороо 12-р хороолол 4а-48 тоот ТГ-ын ахлах инженер М.Баярсайхан амьдарч байгаа.

Өмнөговь аймгийн Даланзадгад 3-р баг 23-4 тоот Өмнөговь АХГ-ын Техник үйлчилгээний ахлах мэргэжилтэн Ц.Дэлгэрмаа амьдарч байгаа.

Page 30: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 29

ТАНИЛЦУУЛГА

1. ЦАГААНХҮҮГИЙН ДЭЛГЭРМАА

Цагаанхүүгийн Дэлгэрмаа нь 1972 онд Өмнөговь аймагт төрсөн. Нөхөр хүүгийн хамт амьдардаг. 1996 онд Техникийн их сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн.

Ц.Дэлгэрмаа нь “МЦХ”ХК-ийн Өмнөговь аймгийн Холбооны газарт радио релейний ээлжийн техникч, инженер, хүний нөөцийн мэргэжилтэн, зах зээл төлөвлөлт маркетинг үйлчилгээний мэргэжилтэн, газрын дарга, техник үйлчилгээний мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж Холбооны газрын үйлчилгээг өргөтгөх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд анхааран үр дүнтэй ажиллаж байна.

1991-2019 ОНД

• 1991-1998 онд радио релейний ээлжийн техникч, инженерээр ажиллахдаа салбар болон зангилгаа станцуудын найдвартай хэвийн ажиллагааг хангах, гэмтэл саатлыг цаг хугацаанд нь засварлах ажлыг хийж телевизийн нэвтрүүлэгч РЦТА-н конденсаторын халалтыг багасгах төхөөрөмжийг бусад инженерүүдтэй хамтран хийж байсан.

• 1998-2002 онд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллахдаа байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, сургах, дадлагажуулахад ажлаа чиглүүлэн ажилласан. Ажиллагсдын хувийн хэргийг бүрдлийг ханган электрон хэлбэрт оруулан архив үүсгэх ажлыг хийсэн.

• 2002-2010 онд зах зээл төлөвлөлт маркетинг үйлчилгээний мэргэжилтнээр ажиллах хугацаандаа байгууллагын төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хэрэглэгчийн тоо, орлогыг нэмэгдүүлэх, техникийн ашиглалтыг сайжруулахад анхааран ажиллаж байсны дүнд тухайн хариуцсан алба компанийн хэмжээнд ажлаараа тогтмол эхний 5 байрт шалгарч байсан. Германы Siemens-ийн станцуудыг ашиглалтад оруулах ажилд бусад инженер, техникийн ажиллагсадтай хамтран гар бие оролцсон.

• 2010-2011, 2013-2016 онд газрын даргын албыг хашиж байгууллагын төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллах зэрэгт анхаарлаа хандуулан жил бүр төлөвлөгөөт зорилтоо ханган биелүүлж ирсэн. Сумдын төрийн байгууллагуудыг шилэн кабелиар ханган үйлчилгээгээ хүргэх 100 сая төгрөгийн ажлыг орон нутгийн 100 хувийн санхүүжилтээр хийж үйлчилгээгээ хүргэн ашигтай ажиллаж байна. Мөн аймгийн төвийн цагирган сүлжээг бий болгож шилэн кабелийн хэрэглэгчийн тоог нэмэгдүүлсэн. DSLAM өргөтгөлийг хийсэн

• 2016-2019 онд техник үйлчилгээний ахлах мэргэжилтнээр техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, шинэ үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлэх, аймгийн төвийн тоон станцыг NGN-ийн MSAN станцаар солих ажлыг хийсэн.

ГАВЪЯА ШАГНАЛ

• 1992, 1996, 1998, 2001, 2003 онуудад Баярын бичиг, мөнгөн шагналууд• 2004 онд байгууллагын “Тэргүүний үйлчилгээний ажилтан”• 2005 онд МЦХ ХК-ийн “Тэргүүний үйлчилгээний ажилтан”• 2006 онд Даланзадгад сумын Засаг даргын “Өргөмжлөл”• 2007 онд МЦХ ХК-ийн “Хүндэт үнэмлэх”• 2008 онд Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”• 2009 онд Аймгийн ИТХ-н “Хүндэт жуух бичиг”

Page 31: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

30 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

• 2011 онд Мэдээлэл шуудан харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг• 2013 онд МЦХ ХК-ийн “Шилдэг эмэгтэй ажилтан”• 2016 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдсан.

Ц.Дэлгэрмаа нь одоо Өмнөговь аймгийн Холбооны газрын техник үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа ба нийт 28 жил ажиллах хугацаандаа залуу үедээ мэдлэг туршлагаа зааж сургаж ирсэн манай тэргүүний ажилтны нэг юм.

2. ЦОГЗОЛ ОВОГТОЙ НАНЖИД

Цогзол овогтой Нанжид нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, ээж, охины хамт амьдардаг. 1997 онд Техникийн их сургуулийг Радио холбооны инженер бакалавр, 2005 онд Техникийн их сургуулийг Радио холбооны магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Одоо Улаанбаатар хотын Төвийн бүсийн холбооны газарт АТС-32 тасагт кроссын инженерээр ажиллаж байна.

1986-2019 ОНД

• 1986-1990 онд ХБАГ-ын АТС-32 тасагт кроссын техникчээр гэмтэл саатлыг хүлээн авах, шалган засуулах, кабель шугамын найдвартай ажиллагааг ханган ажиллаж, кабель шугамын сүлжээг технологийн дагуу

хийж гүйцэтгэсэн.

• 1990-1996 онд МУ-ын анхны тоон технологийн АТС-ийг Франц улсын Alcatel маркийн Е10 станцыг суурилуулах “Mон кабель” төсөлд кабель шугамын шинэчлэлийн хийж УБ хотын гол шугамын кабелийн сүлжээг хийж гүйцэтгэсэн.

• 1997-2002 онд ЭАТС-6 станцад инженерээр ажилласан. Хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэхийн тулд нэмэлт үйлчилгээг судлан хэрэгжүүлэх, хэрэглэгчээс ирсэн гомдлыг барагдуулах, шинээр хэрэглэгч үүсгэх, суллах болон хэрэглэгчийг төлбөр тооцооны санамж, сойлт өгөх, станцад хийгдэх урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. WLL утасгүй суурин станцын угсралт хүлээн авалтын ажилд биечлэн оролцож амжилттай хүлээн авч, ашиглалт үйлчилгээг хэвийн явуулах, зүгшрүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. WLL–ийн төвийн ээлжийн инженер болон ашиглалт үйлчилгээний инженерийн ажлыг хариуцан ажиллаж шинэ тутам нэвтэрч буй технологийг амжилттай нэвтрүүлэхэд идэвх зүтгэлтэй ажилласан.

• 2003 онд Утасгүй холбооны төвийг Улаанбаатар хотод 2 бааз станцаар, аймаг орон нутагт 4 бааз станцаар өргөтгөх ажилд биечлэн оролцож, амжилттай хүлээн авсан.

• 2004 онд Утасгүй холбооны төвийн ашиглалт үйлчилгээг сайжруулахад анхаарч өөрийн санаачилагаар Х менежер програм, хамгаалалтын програмын суулган станцийн доголдлийг арилган, гомдол барагдуулж ажилласан. WLL-ийн төвийн хяналтын гол серверийг дотоод сүлжээнд холбон, трансвер файлыг суулгаж өгснөөр станцад хийгдсэн өөрчлөлтийн тухай мэдээллийг РС-д татан авч хадгалах нөхцөлийг бүрдүүлж архивын багтаамжийг шаардлагатай хэмжээгээр нэмэгдүүлж чадсан. Утасгүй холбооны төвийн ажиллагааны чанарын үзүүлэлтийг гаргах аргачлалыг бусад тоон станцын чанарын үзүүлэлтийг гаргадаг аргачлалтай нийцүүлэн хийж нэвтрүүлж, тооцооны бичлэгийн машинд эвдрэл гаран засвар хийхэд 15,400 ам.долларын хөрөнгө шаардлагатай байсныг хэмнэн гэмтлийг илрүүлэн зассанаар уг машин 3 жил дахин гэмтэл гаралгүй ажиллаж байсан.

• 2005 онд Утасгүй холбооны төвийн нисэх, 1-р хорооллын бааз станцуудын радио сувгийн өргөтгөлийн ажлыг хийж яриа тасрах, холболт тогтохгүй байх зэрэг алдагдлыг арилган ажиллагааг эрс сайжруулсан.

• 2006 онд ХХЗХ-оос гаргасан шийдвэрийн дагуу Утасгүй суурин холбооны дугаарлалтыг өөрийн

Page 32: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 31

сүлжээнд өөрчлөх техникийн шийдлийг гарган хэрэгжүүлж Дорнод, Дархан, Эрдэнэтийн бааз станцуудын хэрэглэгчийн 2 төрлийн терминалыг зохицуулан ажиллуулах тохиргоог хийн техникийн шийдлийг гарган амжилттай шилжүүлсэн. CDMA 1X 2000 системийг хөдөө, орон нутагт нэвтрүүлэх төсөлд оролцож нийт 25 бааз станцыг хүлээн авч ашиглалтад өгчээ.

• 2007 онд CDMA 1x системийг өргөтгөх төслын ашиглалтын хэсэгт ажиллаж Улаанбаатар хотод 16, орон нутагт 29 бааз станцыг хүлээн авч, зүгшрүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

• 2008-2013 онд Улаанбаатар хотод 1, Булган аймгийн Баян-Агт сум, Дундговь аймгийн Адаацаг сум, Өмнөговь аймгийн Номгон, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Наранбулаг сум зэрэг газруудад нийт 6 бааз станц өргөтгөн суурилуулах ажлыг өөрийн ИТА-нуудын хамт амжилттай хийж гүйцэтгэсэн. Системийн ашиглалт үйлчилгээг жигдрүүлэн ажиллахын зэрэгцээ ашиглалт үйлчилгээнд шаардлагатай 10 гаруй технологийн картыг боловсруулсан.

• 2013-2019 онд ХХЗХ-ны шийдвэрээр CDMA станцыг буулгаж техникийн шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан Alcatel-ийн Е10 станцын 10,000 хэрэглэгчийг NGN станц руу шилжүүлж кроссд сүлжээг шинээр амжилттай хийж гүйцэтгэсэн.

ГАВЪЯА ШАГНАЛ

• 2002, 2012 онд МЦХ ХК-ийн Хүндэт үнэмлэх• 2009 онд Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын “Хүндэт жуух” бичиг• 2017 онд Үйлдвэрчний эвлэлийн хорооны хүндэт тэмдэг• Үйлдвэрчний эвлэлийн хорооны 100 жилийн ойн медаль• 2013 онд Салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг • 2016 онд Хөдөлмөрийн хүндэт медаль• 2019 онд Хүндэт холбоочин

Төрийн Холбоо, яам тусгай газруудын гэх мэт 32,000 хэрэглэгчийн суурин утас, интернэтийн найдвартай ажиллагаа, шинэ хэрэглэгчийн судалгаа, ADSL хэрэглэгчийг шинээр холбох, гэмтэл саатлыг хариуцан ажиллаж байгаа ба 1986 оноос одоог хүртэл 30 жил ажиллах хугацаандаа залуу үедээ мэдлэг туршлагаа зааж сургаж ирсэн манай тэргүүний ажилтны нэг юм.

3. МЯГМАР ОВОГТОЙ БАЯРСАЙХАН

Мягмар овогтой Баярсайхан нь 1979 онд Дархан-Уул аймагт төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2001 онд Техникийн их сургуулийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгсөж, 2006 онд магистрын зэрэг хамгаалсан.

М.Баярсайхан нь “МЦХ” ХК -н харьяа станцууд болон өндөр хурдны сүлжээ (GPON) холболтын байгууламжийн ашиглалт үйлчилгээ, тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй найдвартай ажиллагааг ханган ажилладаг.

2001-2019 ОНД

• 2001-2005 онд Германы Siemens-н EWSD станцуудыг ашиглалт үйлчилгээ, станцын өгөгдөл, ачаалал судалгаа, гэмтэл сааталд анализ хийх, гэмтэл саатал засвар үйлчилгээг хариуцан ажилласан. 2003 оноос Аймгийн төвүүдийг шилэн кабелиар холбосонтой уялдуулан Холбоо Мэдээллийн Техникийн Их сургуулийн багш нартай хамтран Алсын зайн сургалтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

• 2004-2005 онд Ашиглалт үйлчилгээний төвийн сүлжээнд холбогдсон тоон станцуудын Х25 өгөгдлийн сувгийг FMX–н тоног төхөөрөмжөөр шилжүүлэн холбож ашиглалтад өгсөн.

Page 33: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

32 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

Суурилуулалт, туршилт болон ашиглалтад өгөх ажлуудыг бие даан чанартай гүйцэтгэсэн бөгөөд төслийн хүрээнд ашиглахаар тооцогдсон тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, техник технологийн өөрчлөлт хийснээр FMX иж бүрэн шейлф 3 ширхгийг (1 бүрийн үнэ 8,995,454 төгрөг, нийт 28,255,365 төгрөг) хэмнэсэн.

• 2005-2009 онд Huawei маркийн станцуудыг суурилуулах NGN+CDMA+IN төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд станцуудын холболтын байгууламжийг мэргэжилтнүүдтэй хамтарч угсралт суурилуулалтыг хийж гүйцэтгэсэн.

• 2006-2019 онд NGN-ийн өргөтгөлийн ажлын хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн MSAN станцууд суурилуулах ажилд тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж MSAN45, MSAN36, MSAN63, MSAN68 -ийн өргөтгөлийн ажлыг инженер техникийн ажилчдын хамтын хүчээр хийж гүйцэтгэсэн, /Нийт 784 хэрэглэгчийн картаар, 2048 хэрэглэгчийн кабелиар өргөтгөлийн ажлыг хийсэн/

• 2013-2014 онд Олон улсын холбооны Gateway станцтай болох, сүлжээ ашиглалтын зардлыг бууруулах, Улс хоорондын орох ярианы чанарыг сайжруулах, Улс хоорондын гарах ярианы үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Улс хоорондын гарц станц нийлүүлж суурилуулах” тендерийн техникийн даалгавар гаргаж, угсралт, суурилуулалт, ашиглалтад хүлээн авах ажлуудыг тус тус амжилттай хийж гүйцэтгэсэн.

• 2016 онд NGN станцын ашиглаж байсан VoIP хамгаалалтын тоног төхөөрөмж SBC /NGN2 станц/ -ийг техникийн ашиглалтыг сайжруулах техникийн шийдлийг гаргаж гадаад IP хаяг (Public IP) –тай хандалттай болгосноор хэрэглэгчид интернэттэй газраас холбогддог MiP70 үйлчилгээг нэвтрүүлж компани ашиг орлого нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

• 2017-2018 онд Biztone үйлчилгээг нэвтрүүлэх техникийн шийдлийг гаргаж залгаж байгаа хүнд энгийн дохио дуугарахын оронд таныг бусдаас ялгарах дүр төрхийг илтгэсэн төрөл бүрийн ая, дуу эгшиглэх шинэ нэмэлт үйлчилгээг нэвтрүүлэн компанийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлсэн /сарын суурь хураамж 30,000 төг/. Тоон станцуудыг (E10, EWSD, орон нутгийн станц) NGN станц руу шилжүүлж амжилттай ажилсан. NGN станц болон Мобикомын шинэ станц хооронд шилэн кабель ашиглан STM-1 -н харилцан холболт хийх техникийн шийдэл гаргаж, нийт 63 ширхэг E1 кабель татах кабелийг хэмнэж, холболтын чанарыг сайжруулсан.

• 2019 онд Төрийн холбооны 51xxxxxx, 26xxxx станцын хэрэглэгчид зөвхөн 26ХХХХ, 920ХХХХХ, 921ХХХХХ, 9226ХХХХ үнэгүй ярих, бусад чиглэл хаах техникийн шийдэл гаргаж, шилжүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн ба ИНЕГ-ийн 28ХХХХ телефон дугаарлалтыг 8 оронтой дугаарлалтад шилжүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Мөн “IGW станцыг Core Switch болгон өргөтгөх” төслийг хэрэгжүүлэх зорилго нь нөөц станцыг бэлтгэж, хэрэглэгчийн ачааллыг хуваарилах боломжийг бүрдүүлэх, E10 станцын хэрэглэгчийг NGN станц руу шилжүүлэхтэй холбоотойгоор Core Switch–ийн найдвартай ажиллагааг хангах байсан. Уг төслийн хэрэгжилтийн явцад NGN станцын ЭАТС-45 байранд байрлах SOFTX3000 софтсвич нь нөөц станцын горимоор ажиллах эсэх нь тодорхойгүй байсан. Иймээс техникийн нарийвчилсан судалгаа хийж энэ станцад шинээр удирдлагын ярианы картуудыг суурилуулж, хоёр станцын үндсэн өгөгдөлд өөрчлөлтүүдийг хийж, 2019 оны 6-р сард 2 удаагийн туршилт шалгалтыг вендор компанийн техникийн туслалцаагүйгээр гүйцэтгэж, нөөц станцын горимд шилжүүлэх ажил амжилттай хийгдлээ. Үүний үр дүнд NGN станцын ЭАТС-45 байранд байрлах SOFTX3000 софтсвич нь нөөц станцын горимоор ажиллах бүрэн боломжтой болсон тул энэ төсөлд төлөвлөгдөж байсан 870 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэмнэх боломж бүрдсэн.

Page 34: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 33

ГАВЪЯА ШАГНАЛ

• 2003 онд ХБАГ-ын байгууллагын баярын бичиг• 2003 онд EWSD станцын инженерүүдийн ажил мэргэжлийн уралдаанд /бүх аймгууд оролцсон/

амжилттай оролцож тэргүүн байр • 2005 онд МЦХ ХК-ийн “ШИЛДЭГ ИНЖЕНЕР”өргөмжлөл• 2010 онд Мэдээлэл Харилцааны Холбооны Тэргүүний ажилтан цол тэмдгээр• 2012 онд Мэдээлэл Харилцааны Холбооны Технологийн Газрын “Жуух бичиг ”• 2013 онд Монголын залуучдын холбооны алтан медаль• 2016 онд МЦХ ХК-ийн “ШИЛДЭГ ИНЖЕНЕР” өргөмжлөл• 2017, 2019 онд МЦХ ХК-ийн Хүндэт үнэмлэхээр тус тус шагнагдсан.

М.Баярсайхан нь Улаанбаатар хотын 200 гаруй станц болон орон нутгийн 23 станцуудын холболтын байгууламжийн ашиглалтыг хариуцан ажиллаж байгаа ба 2005 оноос одоог хүртэл Холболтын байгууламж ахлах инженерээр 18 жил ажиллах хугацаандаа инженер техникийн ажилчдаа мэдлэг туршлагаа зааж сургаж ирсэн манай тэргүүний ажилтны нэг юм.

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 157 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр № 03 Улаанбаатар хот

Орон сууц хувьчлах асуудлыг шийдвэрлүүлэх тухай

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалт, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг тус тус үндэслэн Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Y2201006788 тоот улсын бүртгэлийн дугаартай, 30 квадрат метр талбай бүхий орон сууцыг Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Төвийн бүсийн холбооны газрын инженер Ц.Нанжид, 2204009184 тоот улсын бүртгэлийн дугаартай, 30 квадрат метр талбай бүхий орон сууцыг Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Технологийн газрын ахлах инженер М.Баярсайхан, 3401194001 хөрөнгийн дугаартай, 63 квадрат метр талбай бүхий орон сууцыг Өмнөговь аймгийн Холбооны газрын Техник үйлчилгээний ахлах мэргэжилтэн Ц.Дэлгэрмаа нарт тус тус хувьчлах асуудлыг дэмжиж, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтсугай.

2. Энэхүү тогтоолд заасан ажиллагсдад орон сууц хувьчлан олгох тухай асуудлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Гүйцэтгэх захирал (М.Алтан-Очир)-д даалгасугай.

ДАРГА Ц.БАЯР-ЭРДЭНЭ

Page 35: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

34 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр № 01 Улаанбаатар хот

Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн дүгнэлтийг батлах тухай

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.9 дэх заалт, Монголын цахилгаан холбоо ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.8.7 дахь заалт, 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг баталсугай.

ХУРЛЫН ДАРГА Ч.ПҮРЭВСҮРЭН

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр № 02 Улаанбаатар хот

Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийсэн хараат бус аудитын тайлан дүгнэлтийг батлах тухай

Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.5 дахь заалт, Монголын цахилгаан холбоо ХК-ийн дүрмийн 7.8.7 дахь заалт, 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан тэнцлийг дор дурдсанаар баталсугай:

1.1. Нийт хөрөнгийг 42,083,617,883 (дөчин хоёр тэрбум наян гурван сая зургаан зуун арван долоон мянга найман зуун наян гурав) төгрөгөөр, үүнээс эргэлтийн бус хөрөнгийг 30,289,710,825 (гучин тэрбум хоёр зуун наян есөн сая долоон зуун арван мянга найман зуун хорин тав) төгрөгөөр;

1.2. Өр төлбөрийн нийт дүнг 7,485,506,944.58 (долоон тэрбум дөрвөн зуун наян таван сая таван зуун зургаан мянга есөн зуун дөчин дөрөв) төгрөгөөр;

1.3. Эзэмшигчийн өмчийг 34,598,110,938.99 (гучин дөрвөн тэрбум таван зуун ерэн найман сая нэг зуун арван мянга есөн зуун гучин найм) төгрөгөөр тус тус баталсугай.

2. Монголын цахилгаан холбоо ХК-ийн хараат бус аудитын байгууллагаар хийлгэсэн аудитын тайлан, дүгнэлтийг зөвшөөрсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Ч.ПҮРЭВСҮРЭН

Page 36: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 35

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр № 03 Улаанбаатар хот

ТУЗ-ийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.14, 96 дугаар зүйлийн 96.4 дэх заалт, Монголын цахилгаан холбоо ХК-ийн дүрмийн 7.8.7 дахь заалт, 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлтийг баталсугай.

ХУРЛЫН ДАРГА Ч.ПҮРЭВСҮРЭН

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр № 04 Улаанбаатар хот

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, Монголын цахилгаан холбоо ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.8.6, 7.10 дахь заалт, Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан:

- Ердийн гишүүдэд:- - нарыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгосугай.

2. .... , ... нарыг Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний үүрэгт ажлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон тус тус чөлөөлж, бүрэн эрхийг нь дуусгавар болгосугай.

3. Компанийн үр ашигтай үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу ажиллахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Ч.ПҮРЭВСҮРЭН

Page 37: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

36 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр № 05 Улаанбаатар хот

ТУЗ-ийн 2020 оны зардлын төсвийг батлах тухай

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалт, Монголын цахилгаан холбоо ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.8.6 дахь заалт, 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг Хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавьж, зардал хэтрүүлэхгүй, гишүүдийн цалинг тэдний ажлын үр дүнг харгалзан олгож байхыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Ч.ПҮРЭВСҮРЭН

Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 05 тоот тогтоолын Хавсралт.

ТУЗ-ИЙН 2020 ОНЫ ЗАРДЛЫН ТӨСӨВ/Нэгж: төгрөг/

Зардлын төрөл Тоо Нэгж зардал Давтамж Нийт дүн

1. Цалин, холбоо, тээврийн зардал 1 ТУЗ-ийн гишүүний цалин 9 605,000 12 65,340,000 2 ТУЗ-ийн нарийн бичгийн дарга 1 385,000 12 4,620,000

3 ТУЗ-ийн нарийн бичгийн даргын холбоо, тээврийн зардал 1 40,000 12 480,000

Цалин, холбоо, тээврийн зардлын дүн 70,440,000 2. Бичиг хэрэг, хурлын зардал

1 Бичиг хэрэг, хэвлэмэл материал, цай, кофены зардал 1 150,000 12 1,800,000

2 Хурал зохион байгуулах байрны түрээс 1 200,000 4 800,000 3 Бусад зардал 1 110,000 6 660,000

Бичиг хэрэг, хурлын зардлын дүн 3,260,000 3. МТХХ-ны салбарын хурал, үзэсгэлэн, форумд оролцох, салбарын туршлага судлах, сургалтын зардал

Тээврийн зардал 7 1,600,000 1 11,200,000 Зам хоног /5 өдөр/ 7 135,000 5 4,725,000 Зочид буудал /5 өдөр/ 7 378,000 5 13,230,000 Томилолт, сургалтын зардлын дүн 29,155,000 Нийт дүн 102,855,000

Тайлбар: 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас 2021 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл хугацаанд хамаарна.

Page 38: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 37

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр № 06 Улаанбаатар хот

Орон сууц хувьчлах тухай

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх, 62 дугаар зүйлийн 62.1.15 дахь заалт, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төлөөлөн удирдах зөвлөлийн 157 дугаар хурлын 03 тоот тогтоол, 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Y-2201006788 тоот улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 58/Б дугаар байрны 54 тоот хаягт байрлах 30 квадрат метр талбай бүхий орон сууцыг Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төвийн бүсийн холбооны газрын кроссын инженер Ц.Нанжидад, 2204009184 тоот улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 4А байрны 48 тоот хаягт байрлах 30 квадрат метр талбай бүхий орон сууцыг Технологийн газрын Техникийн ашиглалт, үйлчилгээний албаны ахлах инженер М.Баярсайханд, 3401194001 хөрөнгийн дугаартай, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 23 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 63 квадрат метр талбай бүхий орон сууцыг Өмнөговь аймгийн холбооны газрын Техник үйлчилгээний ахлах мэргэжилтэн Ц.Дэлгэрмаад тус тус 2019 оны 8 дугаар сарын 31-ний үлдэгдэл өртгөөр нь хувьчлан олгосугай.

2. Орон сууцны үлдэгдэл өртгийг төлөхийг Ц.Нанжид, М.Баярсайхан, Ц.Дэлгэрмаа нарт тус тус даалгасугай.

3. Орон сууц хувьчлах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх, компанийн үндсэн хөрөнгөөс хасах ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Гүйцэтгэх захирал /М.Алтан-Очир/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Ч.ПҮРЭВСҮРЭН

Page 39: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

38 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 160 дугаар хурлын 1 дүгээр тогтоолын Хавсралт 2.

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН САНАЛЫН ХУУДАС

Хувьцаа эзэмшигчийн ......................... овог ............................ нэр

Регистрийн дугаар

Хувьцаа эзэмшигчийн дансны дугаар

Санал өгөх хувьцааны тоо ................................................................

Бүртгэсэн /Брокер дилерийн компани/ .......................................

Брокерийн овог ..................................... нэр .....................................

Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт компанийн төв байрны хурлын танхимд болно.

№ Хэлэлцэх асуудлууд Хурлаас гарах шийдвэрийн төсөл

Зөвш

өөрс

өн

Татг

алзс

ан

Татгалзсан тохиолдолд өгөх санал

1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн дүгнэлтийг батлах тухай

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг баталсугай.

2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан тэнцлийг дор дурдсанаар баталсугай:1.1. Нийт хөрөнгийг 42,083,617,883 төгрөгөөр, үүнээс эргэлтийн бус хөрөнгийг 30,289,710,825 төгрөгөөр;1.2. Өр төлбөрийн нийт дүнг 7,485,506,944.58 төгрөгөөр;1.3. Эзэмшигчийн өмчийг 44,598,110,938.99 төгрөгөөр тус тус баталсугай.2. Монголын цахилгаан холбоо ХК-ийн хараат бус аудитын байгууллагаар хийлгэсэн аудитын тайлан, дүгнэлтийг зөвшөөрсүгэй.

3. ТУЗ-ийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлтийг баталсугай.

4. ТУЗ-ийн 2019 оны зардлын төсвийг батлах тухай

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг Хавсралтаар баталсугай.2. Батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавьж, зардал хэтрүүлэхгүй, гишүүдийн цалинг тэдний ажлын үр дүнг харгалзан олгож байхыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад үүрэг болгосугай.

Page 40: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020 | 39

5. Орон сууц хувьчлах тухай

1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Y-2201006788 тоот улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 58/Б дугаар байрны 54 тоот хаягт байрлах 30 квадрат метр талбай бүхий орон сууцыг Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төвийн бүсийн холбооны газрын кроссын инженер Ц.Нанжидад, 2204009184 тоот улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 4А байрны 48 тоот хаягт байрлах 30 квадрат метр талбай бүхий орон сууцыг Технологийн газрын Техникийн ашиглалт, үйлчилгээний албаны ахлах инженер М.Баярсайханд, 3401194001 хөрөнгийн дугаартай, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 23 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 63 квадрат метр талбай бүхий орон сууцыг Өмнөговь аймгийн холбооны газрын Техник үйлчилгээний ахлах мэргэжилтэн Ц.Дэлгэрмаад тус тус 2019 оны 8 дугаар сарын 31-ний үлдэгдэл өртгөөр нь хувьчлан олгосугай.2. Орон сууцны үлдэгдэл өртгийг төлөхийг Ц.Нанжид, М.Баярсайхан, Ц.Дэлгэрмаа нарт тус тус даалгасугай.3. Орон сууц хувьчлах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх, компанийн үндсэн хөрөнгөөс хасах ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Гүйцэтгэх захирал /М.Алтан-Очир/-д даалгасугай.

Брокер ............................................... Гарын үсэг

Хувьцаа эзэмшигч ....................................... Гарын үсэг

2020 оны ....... сарын ....... өдөр

САНАЛ АВАХ ХУУДСЫГ АШИГЛАХ САНАМЖ

1. Хувьцаа эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцож чадахгүй бол Зуучлагч брокерийн компани дээр очиж хурлын материалтай танилцаад санал авах хуудсаар саналаа өгнө.

2. Засварласан болон балласан, залруулгатай санал авах хуудас нь хүчингүйд тооцогдоно.3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын талаарх мэдээллийг утсаар лавлаж болно.4. Санал авах хуудас хүчингүй болгосон тухай шалтгаан

.........................................................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................................................

Page 41: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

40 | ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ 2020

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 160 дугаар хурлын 1 дүгээр тогтоолын Хавсралт 2.

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН САНАЛЫН ХУУДАС

Хувьцаа эзэмшигчийн ......................... овог ............................ нэр

Регистрийн дугаар

Хувьцаа эзэмшигчийн дансны дугаар

Санал өгөх хувьцааны тоо ................................................................

Бүртгэсэн /Брокер дилерийн компани/ .......................................

Брокерийн овог ..................................... нэр .....................................

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт компанийн төв байрны хурлын танхимд болно.

№ ТУЗ-Д НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРС НЭР ДЭВШИГЧДЭД ӨГӨХ САНАЛЫН ТООЕрдийн гишүүд

1 Ц.Баяр-Эрдэнэ2 Д.Ариунтуяа3 Ц.Шинэхүү4 М.Лхагважав

Брокер ............................................... Гарын үсэг

/ тэмдэг /

Хувьцаа эзэмшигч ....................................... Гарын үсэг

2020 оны ....... сарын ....... өдөр

ТУЗ-ийн гишүүдийг сонгох санал хураалтыг кумулятив аргаар хураана. Тус арга нь санал өгөх эрхийн нийт тоо таны эзэмшиж байгаа саналын эрхтэй энгийн хувьцааны тоог сонгогдох гишүүний тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байна. Жишээ нь: та 100 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг гэвэл тус компанийн ТУЗ нь 9 гишүүнтэй байхад үүнээс 3 гишүүн нь хараат бус гишүүн байхаар тогтоосон тохиолдолд Хувьцаа эзэмшигч эзэмшиж буй 100 ширхэг энгийн хувьцаа нь кумулятив аргаар санал өгөхөд нийт 900 саналын эрхтэй /100*9гишүүн=900/ болох бөгөөд үүнээс 600 саналын эрхээрээ ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдох 6 хүртэл нэр дэвшигчид, 300 саналын эрхээрээ ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдох 3 хүртэл нэр дэвшигчид тус тус санал өгөх эрхтэй болно гэдгийг анхаарна уу.

САНАЛ АВАХ ХУУДСЫГ АШИГЛАХ САНАМЖ

1. Хувьцаа эзэмшигч нь өөрийн биеэр хуралд оролцож чадахгүй бол Зуучлагч брокерийн компани дээр очиж хурлын материалтай танилцаад санал авах хуудсаар саналаа өгнө.

2. Засварласан болон балласан, залруулгатай санал авах хуудас нь хүчингүйд тооцогдоно.3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын талаарх мэдээллийг утсаар лавлаж болно.4. Санал авах хуудас хүчингүй болгосон тухай шалтгаан

.........................................................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................................................

Page 42: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн
Page 43: Mongolia Telecom Companytelecommongolia.mn/mtcone/telecommongolia_2020_2.pdf · 2020. 4. 27. · үр дүнд 2016 оноос хойш 4 жил дараалан цэвэр ашгийн

ÌÎÍÃÎËÛÍÖÀÕÈËÃÀÀÍÕÎËÁÎÎ ÕÊ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙНЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ

2020

ÑÓÓÐÈÍ ÓÒÀÑÍÛ

ßÐÈÀÍÛ ÁÀÃÖ

ÈÍÒÅÐÍÝÒ, ÑÓÓÐÈÍ ÓÒÀÑ

ÕÎÑÎËÑÎÍ ÁÀÃÖ

, ,